8 сарын 18 Өнөөдөр маш чухал өдөр


Өнөөдөр бол Жи Драгоны төрсөн өдөр миний хувьд маш чухал өдөр байхгүй  юу хэхэ  ингээд түүний тухай өөрийн цуглуулсан баримтууд болон дуунуудад нь хийсэн монгол хадмал орчуулгыг толилуулж байна.

Нэр : Гвон Жи Ён
Тайзны нэр : Жи-Драгон / ЖиДи
Байрлал : Ахлагч / Реп
Төрсөн өдөр : 1988 оны 8 сарын 18
Хобби: Зурах ба хөгжим сонсох
Дуртай өнгө : Хар, Цагаан, Улаан, Шар, Мөнгөлөг, Алтан
Нөлөөлөлүүд : Jay-Z
Боловсрол : Сөүл, Солонгосын уламжлалт урлагийн дунд болон ахлах сургууль
Тусгай чадварууд : Реп, Бүжиг, Beat Box, Дуу зохиох, Дуулах, Англи хэл, Хятад хэл
Анхны тайзны үзүүлбэр : DaeHanMinGook Hip Hop Flex (2001)

Түүний уран бүтээлийн замнал

Өмнөд Солонгосын Сөүлд төрж, өссөн Гвон Жи Ёнг 8 насандаа Бяцхан Рүүра хамтлагийн нэг хэсэг болж өөрийн кареерийг эхлэсэн. Зул сарын альбумыг гаргасны дараа хамтлагийн гэрээ тэдний бичлэгийн компанитай эцэс болсон нь Жи Ёонд хүнд шок болжээ. Хэдийгээр тэр ээждээ дахин үүнийг (дуучин болох) хийхгүй гэж андгайлсан ч, гэрийнхэнтэйгээ цанын аялалаар явж байх зуур Жиди SM Entertainment-н хараанд өртжээ. Жиди 5 жилийн турш бичлэгийн хаяг дор бэлтгэгдэгч байсан ба юу хийхийг хүсч байгаагаа мэдэлгүй орхихоосоо өмнө бүжигт мэргэшиж байв. 3-р ангидаа тэр Америкийн реп хамтлаг Wu-Tang Clan-тай найзаараа дамжуулан танилцжээ. Тэдний хөгжимд татагдан Жиди реп хийх сонирхолоо илэрхийлж 12 насандаа хичээл авах болов. Тэдний ивээл дор тэр 2001 онд гарсан Korean hip-hop Flex альбуманд оржээ. Хэдийгээр тэр дуундаа өөрийн зохиосон үгийг ашиглаж байсан ч, түүний Англи хэл муу бөгөөд үгнүүдийн ардах утга учир нөгөө л нэг хуучин “Би бол залуу, гэхдээ би шилдэг нь” гэх мэтийн зүйлс байсныг хүлээн зөвшөөрч байлаа. Жиди 14 насандаа хожим нь өөрийг нь захирал Ян Хюун Сүк-д зуучалж өгсөн YGEntertainment-н хип хоп хослол Jinusean-ы Sean-г сонирхож эхлэв. Бичлэгийн хаягтай гэрээнд гарын үсэг зурсны дараагаар Жиди анхны жилээ бичлэгийн хаяг доторх бусад уран бүтээлчид явсны дараа студийг цэвэрлэх болон бүжгийн сургуулилтын үед тэдэнд цэвэр ус авчирж өгч өнгөрүүлж байжээ. Гэсэн ч 6 жил бэлтгэгдсэний эцэст тэрээр  2006 онд Биг банг хамтлагтаа дэбютээ хийсэн нь тэр жинхэнэ амжилтыг дуудагч шилдэг од болох гараагаа хийсэн юм. Хамтлагийн үүсэх үеийг ТВээр гарган баримтжуулж байсан ч тухайн үедээ 6 гүшүүн байсны 1 нь хамтлагт шалгаран орж чадаагүй юм. Тэдний амжилтын гараа нь шударгаар хэлэхэд үнэхээр амжилттай байсан ба анхны альбум 40,000 хувь борлогдож нилээн ашигтай ажиллаж байлаа.”We Belong Together”, “LaLaLa” зэрэг синглүүд нь радиогоор цацагдан явж байсан ба эхний энэ альбумдаа G-Dragon Америкын альтернатив рок хамтлаг болох Maroon5-ын This Love дууг эх хэлнээ дуулж өөрийнхөө анхны соло дууг гаргаж байсан. Ийнхүү 2007 онд “Always” гэх нэртэй мини альбумаа гаргасан. Энэ сд-нд түүний өөрөө зохиосон “Lies” дуу нь багтсан. Үүнээс гадна түүний хэд хэдэн дуу байгаа. “Lies” дуу бол тэдний хамгийн анхны хит дуу болсноороо нилээд онцлогтой. Дараа нь гарсан “Last Farewell”,”Haru Haru ” зэрэг сиглүүд нь чаартын топд чагсаж байлаа. Гэсэн ч энэ бол зөвхөн түүний хамлагтайгаа хамтдаа гаргасан амжилтуудын эхлэл юм. 2009 онд өөрийн сол цомгоо гаргасан нь тэр жилдээ жинхэнэ хит болж хөгжмийн наадмуудаас шилдэгийн шагналыг түүснээс гадна тэр жилийнхээ хамгийн их борлуулалтай цомог болж чадсан. Яг үүний дараагаар шууд анхны бие даасан тоглолтоо хийх ажилдаа орж, “Shine A Light” тоглолтыг зохион байгуулсан. G-Dragonы хөгжим нь Хип Хоп элемент дээр суурилаж байлаа. Энэ тоглолт ч бас түүнд маш их амжилт авчирсан. Тэр загварын мэдрэмж сайтай байсан учраас “2008 оноос загварын билэг тэмдэг” гэж нэрлэгдэж эхэлсэн. Дээрээс нь “Хамгийн их нөлөөтэй эрэгтэй” гээр шалгарсан. Түүнийг SonyMusicаас Heartbreaker болон Butterfly дуугаа Right Round (Flo-Rida), She`s Electric (Oasis) гэсэн 2 дуутай төстэй байна, зохиолоос хулгай хийсэн мэтээр шүүмжилж байсан. Гэсэн хэдий ч Right Round дуутай төстэй зүйл алга гэсэн мэдээгээр яриа зогссон. 2010 оны 3 сарын 6 нд YG Entertainment Flo-Rida-н төлөөлөгчтэй биечлэн уулзаж, G-Dragon-ы тоглолт дээр нь ирэх хүсэлтийг өгсөн ба энэ хүсэлтийг тэрээр хүлээн авсан юм. 2009 оны шагнал * Cyworld Digital Music Awards: Сарын дуу ( 9сарын ) “Heartbreaker” * 2009 Mnet Asian Music Awards: Жилийн альбум “Heartbreaker” 2010 оны шагнал * Cyworld Digital Music Awards 2009: Ting’s Choice Award * Cyworld Digital Music Awards 2009: Шилдэг 10 * 2010 MTV Video Music Awards Japan: Шилдэг Хамтарсан Видео: Rain is Fallin’

2010 оны эцэст хамтлагийн гишүүн Топтой хамтран бүхэлдээ хип хоп жанрын цомог гаргасан нь бүхэлдээ амжилт дагуулж чадсан гаргасан дуунууд нь чартуудад тэргүүлж  High high дуу нь оны хүнийг хамгийн их татаж чадсан дуугаар шалгарсан. 2011 онд Биг банг хамтлагтайгаа 2 жил 3 сарын дараа эргэн ирсэн нь жинхэнэ тэсрэлт болж байлаа. Тэр эргэж ирсэн цомгийнхоо бүх дууг өөрөө продюсерлэж мөн зохиосон ба гарсан цомгийнх нь бүх дуу чартуудын байрыг 1 – 7 хүртэл нь эзэлж байсан. Түүний 2011 оны зун Infinity Challenge нэвтрүүлэгт оролцож тэр нэвтрүүлэгт зориулан зохиосон дуу нь л гэхэд гарсан даруйдаа бүх чартуудыг тэргүүлж бүх цаг үеийн зуны шилдэг дуу болж чадсан. Түүний хийсэн уран бүтээл болгон нь агуу их амжилтыг дагуулдаг. Тэр ийм л уран бүтээлч

Жи-Драгон – н зан чанар

 

Тэр үнэхээр ухаалаг тиймдээ ч өмнөд солонгосын хамгийн ухаалаг од шалгаруулах шалгаруулалтанд 3 т орж байсан. Гаднаас нь харахад их яриа юм шиг харагдах боловч үнэндээ тэр их дуугай. Ямарваа юмыг маш хурдан сэтгэж гарц олж чаддаг, мөн их сайхан сэтгэлтэй анхны бие даасан тоглолтынхоо оролгыг буяны үйлсэд хандивласан.  Ямар ч юмыг чин сэтгэлээсээ хийдгээс гадна тэр үнэхээр хөдөлмөрч хичээнгүй тиймдээ ч энэ амжилтанд хүрсэн байх. Мөн тэр Биг бангийн ахлагч гэдэгээ цаг ямагт ухамсарлаж зөв цагт зөв шийдвэрийг гаргадаг тиймдээ ч хамтлагийн гишүүд нь түүнийг маш их хүндэтгэдэг.

Түүний гэр бүл

Жиди нэг эгчтэй. Айлын бага хүүхэд доор аав ээжтэйгэй авхуулсан болон эгчийнх нь  зургийг нь оруулж байна.

хайртай эгч нь

Түүний хайр дурлал

Анхны хайртайгаа дэбютээ хийхээсээ өмнө  учирсан бөгөөд түүндээ маш сайн ба анх гэрт нь хүргэж өгөөд буцаж байхдаа үнсэж байсан. Тэр охиндоо зориулж өөрийн But I Love You дуугаа зохиосон. Харин дараа нь нэг охин бол бэлтгэгдэж байхдаа сайн байсан охин нь бөгөөд тэр охин нь найз бандитай байсан болохоор үерхэж чадаагүй тэр охиндоо зориулж This Love дуугаа бичсэн. Түүнийг нь Жин Ах гэдэг байсан бөгөөд This Love дууны төгсөлд Hey J гэж дуулдагийг нь санаж байгаа биздээ.

Энэ бол нэг клубын эзний охин гэсэн урьд нь үерхэж байсан гэсэн

Хамгийн сүүлд энэ Япон загвар өмсөгч KIKO той холбогдоод байсан.Агентлагаас нь үгүй гээд Жиди ч үгүй гээд Топ бүр надтай илүү дотно гэж хүртэл хэлж байсан ч яагаад ч юм үерхэж байсан юм шиг санагдаад байдаг юм. Энэ эмэгтэй 90 оных гэхдээ их овортой байгаа биз

 Жидигийн тухай сонирхолтой баримтууд

-Daesung түүний аливааг зохион бүтээх чадварыг их үнэлдэг

-Жиди хувцсаа сонгохдоо үргэлж завгарын коллекц сууж мэдээлэл нэтээс авдаг байна

-Маш хурдан сэтгэдэг ба арга эвийг аятайхан олдог

-Трэйний байхдаа бусдаасаа хамгийн сайн бүжгилдэг байсан ба сайн хийдэг болохоор өмдөө амархан урчдаг байсан

-Биг банг гэр бүл болуул Жиди аав болдог Учир нь тэр хамгийн зөв санаа гаргадаг нь

-Зав гаруул унтдаг. Тэр хамгийн их унтамхай нь

-зАримдаа залхуураад унталгийн хувцсаа өмсөхгүй нүцгэн унтчихлаг

-Тэрээр сюнри-тэй унтхдаа дандаа тэвэрч унтдаг ба үүнээс болоод сюнри ташуу унтдаг болчихсон

– Сюнри охин байсан бол түүнтэй болзох байсан гэж хэлдэг учир нь түүний стильд дуртай

– Зураг авалтан дээр хамгийн их хичээл зүтгэл гаргаж олон өнгө төрхийг гаргаж чаддаг нь

– Найз охинтой болвол паркаар дагуулж явна гэж хэлж байсан

– Бэлтгэгдэж байхдаа Тэ Янгтай их амархан муудалцчихдаг байсан

– Хэрвээ гадуур гархаар бол хамтлагаасаа Дэ Сунг дагуулж гарах дуртай учир нь тэрний хөгжилтэй занд нь дуртай

– Жидигийн төрсөн өөрт зориулж Сюнри дуу зохиож байсан

– Түүний соло цомгоо гаргасны дараагаар дуу хулгайлсан гэсэн яриа гарж байхад нэг хүн тэрнийг үхээч гэж homepage дээр нь бичсэн байсныг хараад уйлж байсан

– Хамтлагаасаа хамгийн жижиг размерийн хувцас өмсдөг бас туранхай нь

–  Трэйний байх сүүлийн жилээ тэрээр хамгийн их бэлтгэл хийдэг байсан нь тэр шөнөжин ч хамаагүй бэлтгэл хийдэг байсан ба хамгийн сүүлд бэлтгэлийг өрөөнөөс гарч явдаг нь байсан

– Дэ Сунгаас хэзээ хамгийн их Жидигээс айж байсан бэ? Гэсэн асуулт ирэхэд тэрээр “ Бид бараг 5 цаг бэлтгэл хийгээд маш их ядраад би хөдөлж ч чадахгүй байсан болохоор өөрийн эрхгүй суусан чинь Жиди ах над дээр гүйж ирээд юу ч болоогүй юм шиг инээгээд дахиад ганцхан хийцгээе гэж хэлж байсан тэр үед нь л энэ үнэхээр хүн үнэхээр аймар юмаа гэж бодож байсан.” Гэж хариулж байсан

– Бүх зүйлийн тайлбар байдаг маш алдартай Википедиад монголоор  танилцуулга нь орчуулагдсан 2 солонгос уран бүтээлч байдагийн нэг нь

– Жиди хамгийн гол нь өөрийнхөөрөө байдаг эмэгтэйд дуртай

-Жиди идеал эмэгтэйгээ дуучин IVY – г гэж хэлж байсан бөгөөд учир нь тэр их загварлаг болохоор нь түүнд таалагддаг гэсэн.

– Тэрээр эзгүй арал дээр зөвхөн ганц зүйлээ авч явахыг зөвшөөрвөл юуг авч явах  вэ ? гэсэн асуултад : “ Сюнриг би өөрөө амраад түүнээр бүх юм аа хийлгэнэ” гэж хариулж байсан

– 2ne1 хамтлагийн дуучин Бом би Жидигээс яаж тэгж сэтгэл татам инээмсэглэдэгийг нь сурмаар байна гэж хэлж байсан.

– ‘Ухаан бодол  хүйтэн, зүрх сэтгэл бүлээн’ түүний хэлэх дуртай үг түүнд маш их зүйл бодогдуулдаг гэсэн. Учир нь тэр сэтгэлээ дагах дуртай хайр сэтгэл түүний хувьд ямагт №1 т байдаг

– Тэр хэдий гэр бүлтэй болохыг хүсдэг ч хамтлагийнхан болон фэнүүдээ гомдоохыг хүсэхгүй байгаа болохоор дор хаяж 7 юмуу 8 жилийн дараа л гэрлэх тухай бодно гэсэн

– Жидид маш их хувцас байдаг болохоор бүхэл бүтэн хоёр хувцасны өрөөтэй

– Жиди Тэ Янг хоёр 2000 оноос хойш найзууд байгаа

– Жиди Топ 2 хөршүүд байсан

-Жиди Суллиг хөөрхөн гэж боддог

– Жидигийн хэлсэн үгнээс : 1. Би загвар хөгжим байхгүй бол би байхгүй

2. “Хөгжим бол хүчилтөрөгч. Хэрвээ хүчилтөрөгчгүй бол чи амьсгалж чадахгүй. Миний хувьд хөгжим бол намайг хаа ч осчон байж байдаг миний нэгэн хэсэг надтай хамт амсьгалдаг зүйл”

3. Би зурагтаар хөнгөн хуумгай, хэнэггүй юм шиг харагддаг ч би хөдөлмөрч хүн. Өөр хэн нэгэн унтаж байхад би дуугаа бичдэг

– . GD 3н шивээстэй. Нэг нь нуруун дээрээ “Too fast to live, too young to die” буюу Амьдарахад хэтэрхий хурдан үхэхэд хэтэрхий залуу гэсэн утгатай, нөгөө 2 нь гаран дотор нь баруун дээр нь “Vita Dolce” сайхан амьдрал гэсэн утгатай харин зүүн дээрээ “Moderato” буюу хөгжмийн хэллэг

– GD ичихээрээ нүүрээ гараараа тагладаг

– Жиди бол жинхэнэ од түүнийг сэтгүүлчид юу өмссөн үсээ яаж зассан хаагуур явсан гээд бүх зүйлийнх нь тухай мэдээ бичдэг

– Энэ 4 сар SBS Inkigayo – д оролцож байсан эмэгтэй дуучдаас хэнтэй болзохийг хүсэж байна гэсэн санал асуулга явуулахад ЖИДИ түрүүлсэн.

– Жиди их цэвэрч нямбай хичнээн их ажилтай байлаа ч өрөөгөө заавал цэвэрлэдэг эмх замбараагүй хөглөрсөн юманд хамгийн дургүй

-Infinity Challenge -н Park Myong Soo Жидиг хамгийн шилдэг уран бүтээлч бас хөгжмийн суу билэгтэн гэж боддог гэж ярилцлаган дээрээ хэлж байсан.

– Гунигласан эсвэл муу юм тохиолдсон үедээ хайртай хүмүүсийнхээ дууг сонсох дуртай

-Жиди хамтлагийнхаа гишүүдийн мсжийг шалгадаг байсан ялангуяа Сюнригийнхийг

-Жидигийн нэг аймар тал нь уурлахаараа жинхнээсээ аймар болдог гэсэн

– Тэр хүмүүс түүнийг загварын бэлэг тэмдэг гэж хэлэхэд нь ичдэг бөгөөд нэгэн ярилцлаган дээрээ тэр : “ Загварын бэлэг тэмдэг гэж хэлүүлэх их ичмээр байна аа  Би зүгээр л хувцсанд дуртай. Энэ надад хэтэрхий ахадсан үг. “ гэж хэлж байсан. (  Гэсэн ч тэр эргэлзээгүй загварын бэлэг тэмдэг )

– Тэр хамгийн их орлого олдог уран бүтээлч

– Зохиолчийн эрх авсан 107 дуу байдаг бөгөөд тэр энэ талаараа л гэхэд энэ салбартаа 2 т орохоор их орлого олдог.

–  Хамтлагаасаа хамт нэг өрөөнд байдаг болохоор Сюнритэй дотно

Жидигийн машин

Бяцхан Жиди

Хайртай нохой гахотойгоо

Зарим хүмүүс түүнийг төрөлхийн суут авьяастан гэж дүгнэдэг ч тэр үнэндээ төрөлхийн хичээнгүй зантай нэгэн билээ. Тэр одоогийн энэ амжилтанд хүрсэн нь зөвхөн түүний авьяас биш хөдөлмөрч зан нь хамгийн их нөлөөлсөн. Олон залуус түүний хувцаслалт биеэ авч яваа байдлыг дуурайхыг оролддог бөгөөд тэр залуу үеийн шилдэг үлгэр дурайлал тиймдээ ч тэр шилдэг лидер. Зарим хүмүүс түүнийг их сэтгэл хөдлөмтгий эсвэл дэндүү галзуу гэж боддог байж болох ч тэр үнэндээ жинхэнэ эр хүн жинхэнэ уран бүтээлч.

. . . Би хүн болгонд таалагдах албагүй ч харин намайг сонсож хайрлаж биширдэг  хүмүүст би илүү их таалагдах гэж тэдний төлөө л би энэ бүгдийг чин сэтгэлээсээ хийдэг. . .

Kwong Ji Yong

 Одоо түүний дуунууд хийсэн хадмал орчуулга

Энэ хайр дууг нөгөө дээр зураг нь байсан найз залуутай байсан охинд зориулсан

Энэ дууг фэнүүддэ зориулж зохиосон  One Year Station

Breathe

A Boy

Анхны хайртдаа зориулсан дуу нь  But I Love You

Don’t Go Home

GG ft Bom – I Cheated

Knock Out

Korean Dream

Энэ дуунд манай найз Upina хийсэн

Харин энэ дуунд манай Hana хийсэн юм их гоё дуу

Квон Жи Ёонг тэр бол миний хувьд анх кпоп сонсож эхэлсэн, одоо сонсож байгаа, цаашид ч сонсож байх утга учир болсон хүн маань. Харин кпоп бол надад эрч хүч урам зориг өгдөг хамгийн чухал зүйлүүдийн нэг юм. Та бүхэн ч бас Жидид дуртай гэж чин сэтгэлээсээ итгэж байна. Тийм болохоор тэрний төрсөн өдөрт нь  баяр хүргээрэй.

Хүндэтгэсэн LOLA_GD

33 thoughts on “8 сарын 18 Өнөөдөр маш чухал өдөр

  1. Миний хувьд ч гэсэн хамгийн сайхан өдөр.
    GD үнэхээр ухаалаг залуу шүү..Маш их хайртай
    Төрсөн өдрийн мэнд хүргье залуу миНь

  2. yunii umnu GDd tursun udriin mend hurgey. HAPPY BIRTHDAY GD saihan temdegleh bhaa..
    mun enehuu medeeg beltgesn ADMIN LOLA_GDd bayrlasnaa ilerhiiley. GDiin mynga myngan fanuud eniig unshaad uurt chn ih bayrlah bh.. hehe buh duund n sub hj, bs iim goy medee beltgeed l…..ih hudulmur zarsn bn. BAYRLALAA ^^ dahiad bs goy goy mdeelluud hgeerei 🙂

  3. GD-dee torson odriin mend hurgey ! 😀 GD bol minii hundelj yavdag duuchin hamgiin sai uran buteelch 🙂
    bas mar Big Bang-iin 5 jiliin oi margaash goy medee oruulj ogoorei pls 😀

  4. sxan medee bnaa
    GD ter helsn vg n aimar taalgdaw bi hvn blgond taalgdah albata bish gehdee namg gdg namg hairlj hvndetgedg fanuuddaa hamgaas ih taalgdahg hicheedg gj goy vg bn
    happy birthday GD

  5. ZGR L BISHIRCH SHUTEJ HAIRLAJ YVDAG HUN MAANI………………….. BI CH BS ENE HUN BGAGUI BOL KPOP-D INEGJ IH DURTAI BOLOHGUI BSN BHAAA

Leave a reply to anuki (@anuna_amy) x