Discover your talent Авьяасаа нээн таниулья фестивал


 Үүнийг манай нэг зочин сэтгэгдэл бичсэн байхаар нь постлохоор шийдлээ. Кпопчидоо анхаараарай.🙂

Та ямар ч зардалгүйгээр сөүл жежүгээр аялаж дуртай хамтлаг дуучдаа илүү бүр илүү ойроос хармаар байвал ердөө авьяасаа л нээн таниул тэгээд л болоо.

Хэзээ: Авяасаа нээн таниулья фестиваль 2012 оны 07 сарын 27-ны баасан гаригийн 15 цагаас Улаанбаатар дээд сургуулийн урлагийн зааланд болно.
Уралдааны дүрэм: Уралдаан Шилдэг дууны ковер, шилдэг бүжгийн ковер, шилдэг клип ковер гэсэн 3 ангилалтайгаас гадна шилдэг дүр бүтээлт гэсэн нэмэлт шалгууртай. Уралдаанд ердөө чаддаг зүйлээрээ өрсөлдөх цорын ганц дүрэм үйлчилнэ. Хэрвээ та КПОП хөгжимд энэ урсгалд хайртай бол хэрвээ та ВИП, Хоттест, Блакжак, Элф, Соне гээд өөр бусад аль ч фен клубд хамрагддаг байлаа гэсэн энэ фестивал таны өмнө нээлттэй. Фестивал нийтийн хүрээг хамран зарлагдаж амжаагүй байсан ч уралдаанд бүтээлүүд ирсээр байгаа таньд 25-ны өдрийг хүртэл бүтээлээ ирүүлэх нээлттэй боломж байна. Хэрвээ та дуртай КПОП хамтлагийнхаа дууг дуулах дуртай бол бичлэгээ ирүүл, Хэрвээ та бүжгийг нь бүжих дуртай бол мөн л бичлэгээ илгээ фен артыг чөлөөт цагаараа зурж суух дуртай бол мөн л бидэнд илгээнэ үү. Авьяасаа нээн таниулах зорилготой учраас таны ганцаарчилсан соло үзүүлбэрүүдийг бид хүлээж байна. Бичлэг, зураг гээд алийг нь ч хэзээ хийсэн байх нь хамаагүй гол нь та өөрөө хийсэн байх шаардлагатай. Бид таниас ямар нэгэн 1080, 720 өргөтгөлтэй чанарын шаардлага эсвэл студийн хэмжээнд клип шиг бичлэгийг огт шаардахгүй харин сэтгэлийн үүд хаалга тань таныг бидэнтэй холбох алтан утас нь болох ёстой. Та хэдэн ч настай байж болно тэмцээн таны өмнө нээлттэй.
Бид төрөл тус бүрээс нэг нэг ялагчийг тодруулах болно. Мэдээж та бүхэнд шагнал одоо хүртэл сонин байгаа биздээ тэгвэл анхаарлаа хандуулна уу.
1. Шилдэг дууны ковер 1 байр- Солонгос улсад 2013 оны зуны амралтаа өнгөрөөх эрхийн бичиг
2. Шилдэг бүжгийн ковер 1 байр-Солонгос улсад 2013 оны зуны амралтаа өнгөрөөх эрхийн бичиг
3. Шилдэг фен арт 1 байр-Солонгос улсад 2013 оны зуны амралтаа өнгөрөөх эрхийн бичиг
Та ямар ч зардалгүйгээр сөүл жежүгээр аялаж дуртай хамтлаг дуучдаа илүү бүр илүү ойроос хармаар байвал ердөө авьяасаа л нээн таниул тэгээд л болоо.
Эдгээр 3 байраас гадна тусгай байрууд үзэгчдийн дундах тэмцээн азтай КПОП-чин гээд олон олон сюрприз таныг хүлээж байна. Бяцхан нууц задлахад хамгийн гоё Кпоп стилийг бас шалгаруулна.
Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа 2012*07*25
Өөрийн бүтээлээ doota_55@yahoo.comхаягаар илгээгээрэй. 25ны өдөр сүүлийн бүтээлийг хүлээн авсаны дараа өмнөх бүтээлүүдийн хамт ирсэн нийт бүтээлийг цуглуулж шилдэг 10, 10 нийт 30 оролцогчийг сонгон 27-ны өдөр Гала буюу эцсийн шалгаруулалтыг зохион байгуулах болно.
Та 27-ны гала фестивалд ирж арга хэмжээнд оролцохыг хүсвэл Такс 3000 төгрөг. Таксанд таны дуртай хамтлагийн Плакат үнэгүй дагалдана. Та бонус плакатаа өөрөө сонгоод ав. Такс үнэтэй санагдаж байна уу? Тэгвэл 50%-г нь төлөөд орвол ямар вэ? Ингэхийн тулд өөрийн Кпоп сонирхолыг илэрхийлсэн энгийн фото зургаа угаалгаад авч ирэхэд болно. За залуусаа амжилт хүсье мөрөөдлөө биелүүлэх боломж зөвхөн чиний гарт байна. Монголд анх удаа хамгийн том Кпоп фен уулзалт бас фестивал азтайчууд плакат болоод бусад зүйлсээ өвөртлөөд гала концерт үзэд харих бол түүнээс азтай нь эрхийн бичигээ атгаад гэртээ харих боломжтой.

 

3 thoughts on “Discover your talent Авьяасаа нээн таниулья фестивал

    • ххэ и-мэйл хаягаар нь асуугаад үзээрэй.Бид сайн мэдэхгүйэ зүгээр л зочин маань сэтгэгдэл биччихсэн байхаар нь нийтлэчихлээ😉
      хэрвээ оролцох гэж байгаа бол амжилт хүсье!

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s