Boyfriend хамтлагийн баримтууд


За хэлсэн ёсоороо Boyfriend хамтлагийн баримтууд.Бусдыг нь удаахгүй оруулахын хичээнэ ээ.Дараалалаар нь оруулна шүү хэх

https://abkpop.wordpress.com/2011/07/04/boyfriend-%D1%82%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BB%D1%86%D1%83%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BC%D1%82%D1%83%D1%83%D0%B4/#more-1520

Манай блог өмнө нь мөн хамтлагийн танилцуулга баримтуудыг оруулж байсан.

Цааш ороод илүү ихийгэ

Boyfriend

1.Тэд дуу бичлэгийн газар очихоос маш айдаг.Учир нь тэд дуу бичлэгийн газар очихоороо үнэхээр их орилж чарладаг.

2.Тэд нэгэн ярилцлаганд хэлэхдээ

-Бид Noona fan-тэй болохыг хүсэж байна гэж хэлж байсан.

3.Тэд төвлөрөхдөө маш сайн.

4. “Boyfriend” дууны бүжгийг  “Aegyo Dance”гэж нэрлэдэг.

5.Boyfriend өөрсдийнхөө шинэ дүр төрх болон хүчтэй байдлыг харуулахыг хүсдэг. Мөн өөрсдийнхөө гадаад төрхөөс илүү авьяасандаа анхаарал хандуулдаг.

6.Boyfriend хамтлагийн багачуудын бүлэг болох  Youngmin, Kwangmin, Minwoo нар бүжиглэхдээ сайн бол ах нарын бүлэг болох  Donghyun, Hyunseong, Jeongmin нар дуулахдаа илүү сайн

7.Minwoo, Hyunseong,Donghyun нар нэг өрөөнд хамт байдаг.

8. Jeongmin гэрийнхнээсээ маш их тусламж авдагт бусад гишүүд дурамжхан байдаг.,

9.Donghyun Minwoo нар бусад гишүүдээсээ илүү чөлөөтэй англиар ярьдаг.Сайн.

10.Гишүүд хэн нэгнийгээ бусдаасаа илүү гойд онцгой утастай байхыг зөвшөөрдөггүй.Ер нь утастай байхыг зөвшөөрдөггүй.

11.Багачуудын бүлгийн 3 гишүүн нэг сургуульд хамтдаа сурдаг.Seoul Performing Arts High School

12.Boyfriend хамтлаг  2011 онд  “Rookie Award” буюу шилдэг шинэ хамтлаг шагналыг авч байсан.

13. Boyfriend хамтлаг дэбютийн дараа найзуудтайгаа уулзаж чадаагүй  байсан ч найзууд нь шууд телевизийн нэвтрүүлгийн байранд ирж байсан.

14.Гишүүд болзоог зөвшөөрдөггүй.Өөрөөр хэлбэл гишүүд хэн нэгэнтэй болзох хориотой.

 15.Бүх гишүүд л өдрийн төгсгөлд гэр бүлээ маш их санадаг.

16. Coffee Prince parody-г тоглох үед гишүүд хоорондоо маш эвгүй байсан.Аргагүй дээ бараг анхны parody нь байсан.Тэгээд үнсэлт энээ тэрээ гээд эрэгтэй хүүхдүүд юм чинь хэхэ

17.Boyfriend fan-club-ийнхаа нэрийг 2011.4.11-нд  “Bestfriend”гэж сонгожээ.

18.Youngmin-ий бодлоор хамтлагийн хамгийн сайхан инээмсэглэдэг нь Minwoo

19.Donghyun нэг удаа  Minwoo-г  хүвийн зан чанар нь их эгдүүтэй гэж хэлж байсан.

20. Youngmin их удаан хөдөлгөөнтэй.Үргэлж л бусад гишүүд түүнийг хүлээж байдаг.

21. Donghyun Boyfriend хамтлаг хэзээ нэгэн цагт  Girls’ Generation хамтлаг шиг алдартай болно гэдэгт итгэдэг.

22. Young Min нэг удаа бэлтгэлийн үеэр алга болчихсон. Minwoo түүнийг бүтэн нэг цагийн турш хайсны эцэст олсон.Тэр 00-д ороод уйлж байгаад унтчихсан байжээ.

23. Kwangmin-ий бодлоор Minwoo гоймон чанахдаа үнэрээх муу.

24.Хүмүүсийн яриагаар Minwoo уйдсан үедээ шатаар дээш доош гүйдэг.Энэ нь түүнд хөгжилтэй санагддаг.

Minwoo-ийн баримт

25. Minwoo бусад гишүүдээс илүү 2 ихрээр тоглох хамгийн дуртай.

26.Өмнө нь Minwoo-г чийгтэй гэж хочилдог байсан бол одоо харин нойтон гэж хочлох болжээ.Учир нь тэр их хөлөрдөг.Илүү дасгал сургуулилт хийгээд өмнөхөөсөө ч  их хөлөрдөг байх.

27.Minwoo зураг авалтын үеэр бамбарууш барьчхаад

-Баавгай ч гэсэн жирийн амтай байдаг юм уу? Гэж асууж байсан.

28.Minwoo Mickey Mouse-д дуртай.

29. Тэр (SNSD)Jessica –д дуртай гэнэ дээ.

30.Minwoo Youngmin-ийг үргэлж л энгийнээр эелдэгээр сэрээдэг.

31.Minwoo “All My Love” драманд  ихрүүдтэй  хамт тоглож байхдаа өөрийнхөө ярьдгаас шал өөрөөр ярьж байсан.

31.Minwoo Youngmin-ийг дуудахдаа ахаа гэдэг ч Kwangmin-ийг ахаа гэж дууддаггүй.

32. 3 давхар  улавч хэрэглэдэг.Өндөр болохын тулд.

33.Ярихдаа сул дуутай ч сэтгэлдээ маш олон зүйлсийг багтаадаг.

34.Дуртай өнгө нь улаан.

35.Түүний улгэр дууриал авдаг хүн нь Shinee хамтлагийн Taemin.Учир нь тэр сайн бүжиглэхийн хажуугар сайн дуулдуг.

36. All My Love драманд тоглож байхад  BEAST’s Doo Joon манай 3т их тусалдаг байсан.

37.Minwoo Jungmin-тай хамт нэг өрөөнд амьдрахад их тааламжтай байдаг.Учир нь тэр их тайван амгалан бас чимээгүй байдаг.

38.Minwoo эгдүүтэйгээс илүү эр хүн шиг байхыг хүсдэг.

39.IU-тай клипэнд тоглож байх үеэр надад сайхан дурсамжууд их үлдсэн.Бас надад туслаж дэмжсэнд их баярладаг.

40.Хэрвээ фэнүүдтэйгээ хамт аялалаар явхаар болвол тэр гадаад явахыг хүснэ.Мөн уул модтой газар очихыг.

41.Тэрний англи нэр нь Jeremy

42.Minwoo үнэртэй ус хэрэглэдэггүй харин гоо сайхны цэвэрлэгч шингэн хэрэглэдэг.

43.Starship-д 3 жил бэлтгэгдсэн.

44.Тэр эмч болохыг мөрөөддөг байсан ч тайзан дээр гаран энэ бодол нь өөрчлөгдөж дуучин болохыг хүсэх болсон.

45.Түүнд боломж олдох юм бол драманд Муу залуугийн дүрийг бүтээхийг хүсдэг.


Jeongmin

46. Jeongmin өөрийн мэдэлгүй хумсаа мэрчихдэг.

47.Тэр Shinee Onew-той царайгаараа төстэй.

48.Jeongmin хамталгийн хамгийн их ярьдгаасаа 2т ордог.Donghyun харин хамгийн яриа нь.

49.Jeongmin Donghyun төгөлдөр хуур дарж чаддаг.

50.Jeongmin Harry Potter-оос хойш  “Goblet of Fire”-ийг л үзсэн.Өөр олон ангит кино үзэж байгаагүй.

51.Тэр хамтлагийн хамгийн намхан гишүүн

52.Big Bang’s G-dragon-оос үлгэр дууриал авдаг.

53.Бөмбөр тоглох дуртай.

54.Романтик найз хөвгүүн байхыг хүсдэг.

55. Jeongmin Hyunseong нар нэг л жил бэлтгэгдсэн.

56. The Beatles хамтлагийн “Yesterday”  дуунд хамгийн дуртай.

Donghyun

57.Donghyun Англиар цөөхөн хэдэн үг л мэддэг.

58.Тэр сургуульд явах дургүй.

59.Тэр японоор ярьж чаддаг.

60.Стресс-д орохоороо гадуур алхах дуртай.

61. “Tiramisu”гэдэг үгийг тэр үсэглэж чаддаггүй.

62.Тэр бол хамгийн хөгжилтэй гишүүн.

63.Загварын талд ихээхэн сонирхолтой.

64. Boyfriend хамтлагт дэбют хийхээсээ өмнө 6 жил бэлтгэгдсэн.

65.Тэр дуу дуулж байхдаа их чухал нүүрний хувирал гаргадаг ч дууны бичлэгэнд орохдоо царайгаа их инээдтэй болгочихдог.

66.Тэр бол гай таригч бас их сониуч зантай.

67.Тэр ихэвчлэн дорм-доо байхын орнод өөрийнхөө төрсөн гэр уруугаа явчихдаг.

68.Тэр зүгээр л төгс найз залуу байхыг хүсдэг.Чухал үед юу хийхийг мэддэг.

69.Тэр ямар ч төлөвлөгөөгүй хүссэн газар луугаа машинаар бүтэн өдрийн турш зугаалахыг хүсдэг.

70.Ахлах сургуульд байхдаа Big Bang хамтлагийг тайзан дээр харан тэднийг шүтэж эхэлсэн.

71.Төгөлдөр хуурч болохыг мөрөөддөг.

Hyunseong

72.Hyunseong камернаас айдаг.

73.Түүний төрсөн өдрөөр surprise party-г зохиоход тэр уйлж байсан.

74.Түүний зан ааш нь их гэгээлэг.Мөн бусад гишүүдээ их харж ханддаг.

75.Hyunseong Youngmin-ийг өөрийнхөө боолоор  сонгож байсан.Учир нь Youngmin түүний бялууг баллачихсан.

76.Тэр мөнгө ихтэй байхаараа юмыг их голомтгой болчихдог.

77.Тэр 6-р ангид байхдаа нэг хамтлагт бөмбөрчин байсан.

78.Тэр их хүн чанартай дээрээс түүнийхээ үгийг сайн сонсдог найз залуу байхыг хүсдэг.

79. K.Will-ийг шүтэж хүндэлдэг.

80.Hyunseong шарсан котлетэнд дуртай.

81.Тэр Big bang хамтлагийг шүтдэг бөгөөд хэзээ нэгэн цагт тэдэн шиг дуу гаргахыг хүсдэг.

Kwangmin(тэр 2ийг анх гарж байх үеийн үсээр нь ялгадаг шүү хэхэ.Хар үстэй гээд л цээжлэчихсэн.Үсний өнгөө сольсон ч хар үстэй нь гэж тогтоодог шүү )

82.Тэр ядарсан ч гэсэн аз  жаргалтай төрхтэй хэвээрээ л байдаг.

83.Би залуухан гэхдээ миний бие хөгшин.

84.Pikachu-нд дуртай.

85.Kwangmin Hyunseong-ий төрсөн өдрийн бялуун дээр Pikachu зурж өгж байсан.

86.Тэр хэрвээ бүжгийнхээ хөдөлгөөнийг мартчих юм бол шууд л Minwoo руу хардаг.Учир нь тэр бүжгийг маш хичээнгүйлэн шаргуу хийдэг болохоор алдаа бараг гаргадаггүй.

87.Kwangmin Youngmin-той адилхан өнгийн үстэй болохыг хүссэн ч Starship Ent үүнийг нь ойшоож үзээгүй.Тэгээд шар хар өнгөтэй болцгоосон.

88.Хүмүүс түүнийг дүсгүйтэгч гэдгийг мэднэ

89.Найз охиндоо хайртай гэдгээ мэдрүүлдэг бас их халамжтай найз залуу байхыг хүсдэг.

90.Тэр паркаар алхаж түүндээ бөгж бэлэглэдэг тийм болзоог хүсдэг.

91. Dynamic Duo-ийн фэн.

92.Kwangmin эмэгтэй байсан бол Jeongmin-ийг найз хөвгүүнээ болгохыг хүснэ.

93.Хөлбөмбөгт болон Pororo-д дуртай.

Youngmin

94.Тэр хамгийн хурдан ядардаг гишүүн.

95.Winnie Poоh-д дуртай.

96.Тэр уурлахаараа гараа угаадаг зуршилтай.

97. TVXQ, Jang Jin Young –г шүтдэг.

98.Тэр цэцэрлэгт байхдаа зурж чаддаггүй байсан.

99.Түүний дэбютээр фэнүүдээсээ авсан бэлэгнүүдийн талаар асуухад тэр их ичиж улайж байсан.

100.Тэр дуучин болохыг хүсдэг байсан ч одоо сургуулиа их санадаг.Ахлах сургуулиа санадаг бололтой.

101. JYP-д бэлтгэгдэж байхдаа 2PM-ийн ах нартайгаа хамт бэлтгэл хийдэг байсан.

102.Түүнийг сэрээхэд маш хүнд.Тэр хааяа сууж байхдаа унтчихдаг.

103.Хөгжилтэй найз зйлуу байхыг хүсдэг.

104.Тэр маш мэдрэмтгий залуу.Алдаа хийсэн үедээ уйлчихдаг бас алдаагаа хэзээ ч мартдаггүй.

105.Түүний мөрөөдөл нь дуучин биш байсан ч аав нь дуучин болохыг мөрөөддөг байсан.Эцэст нь тэр ч гэсэн дуучин болохыг хүссэн.

Ихрүүд

106.Тэд 2уулаа тэсэрж дэлбэрсэн зүйлсээс айдаг.

107. Тэд өмнө нь JYP бэлтгэгдэж байсан ба Starship-д ороод 2 жил бэлтгэгдсэн.

108. Youngmin ядарсан үед  Kwangmin бага зэрэг муу хийж эхэлдэг.

109.Тэд адилхан бөгжтэй.Хос

110.Ихрүүд ижил цагт дээрээс нь адилхан байрлалтай унтдаг.(Аймаар хөөрхийн.)

111.Ихрүүдийн хувийн зан чанар нь өөр. Youngmin бага зэрэг хүйтэн хөндий бол  Kwangmin нь их сэргэлэн.

112.Ихрүүд яг адилхан хоолойтой ч  Kwangmin Youngmin-оос арай сул дуугаар ядьдаг.

113.Youngmin –ий өндөр 178 cm бол  Kwangmin180 cm

114.Youngmin Kwangmin-аас 6 минутаар ах

115.Ихрүүд доороо нэг дүүтэй бөгөөд тэднээс 2 насаар дүү.Нэр нь  Hyunmin

116.Тэд бага байхаасаа эхлээд одоог хүртэйл нийт 300 сурталчилгаанд тоглосон юм байна.

117.Youngmin Kwangmin-аас арай илүү камерийн дуранд гардаг.Учир нь Kwangmin ичимхий

118.Kwangmin ярилцлагийн үеэр

-Заримдаа их завгүй үед гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чаддаггүй гэж хэлтэл.

Youngmin:Гэхдээ би чиний гэр бүл шдээ гэж хариулж байсан.

119.Тэд бага байхдаа бүх зүйлийг хамт хийдэг байсан.

♥ Kwangmin Youngmin-оос арай болхи

Энэ мэдээг хийчихээд цагаа харсан чинь өглөөний 5 цаг болж байна.Шөнө суугаад орчуулчихлаа.Хэхэ шөнө сууж орчуулсны хэрэг гарсан байгаасай  гэж боджын манайхаан сэтгэгдлээ сайн бичээрэй.Хандалт өндөр байгаа ч сэтгэгдэл жоохон хэхэ.Биднуус чинь сэтгэгдлийн тоо харж л урам авдаг хүмүүс шүү дээ:)За иб нь явж унтъя даа

10 thoughts on “Boyfriend хамтлагийн баримтууд

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s