G Dragon High Cut сэтгүүлнээ [ Зураг + Ярилцлага ]


Бигбанг хамтлагийн Жи Драгон түрүү жил нилээн таагүй хэрэгт орооцолдсонг бүгд л мэдэж байгаа байх. Ингээд 4 сарын турш ямарч үйл ажиллагаанд оролцохгүй байж байгаад саяхан HIGH CUT сэтгүүлд зургаа авхуулж ярьцлага хүртэл өгсөн байна. Үнэхээр сонирхолтой ярьлцлага хэн бүхэн уншаасай гэж хүсжийн 

4 сарын турш ямарч үйл ажиллагаа нь оролцохгүй байсныхаа дараа ЖиДрагон high cut сэтгүүлд маань ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм. Бидний ярилцлага 20 хон минут үргэлжилсэн ч би түүнээс эвгүй асуултууд асууж байсан ч тэр бүгдэд нь их эерэгээр хариулж байлаа.Энэ хоосон үе түүний тодохойлсоноор их олон зүйлийг эрэгцүүлэх болон сайн амарч авах боломж нь байсан бололтой. Бас энэ үед Жиди их өсжээ.

А1: Нилээн их хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд та юу хийж өнгөрөөвдөө

Би шинэ албумандаа бэлдэх гээд өөр зүйл хийх завгүй л байлаа. Би байнга студидээ л байж хааяа л гадагшаа гардаг байсан.

А2: Би танийг хуруунууддаа шинэ шивээс хийлгэсэн байгааг харж байна. Та үүнийгээ энэ үед хийлгэсэн үү?

Үгүй ээ энэ жинхэнэ шивээс биш л дээ. Би үүнийг шинэ албумандаа зориулж өчигдөр зуруулсан юм. Ер нь бол би ирээдүйд дахиад шинэ шивээс хийлгэнэ гэдэгтээ итгэлтэй бус байна. Би хүсэж байна л даа гэхдээ хүмүүүс үүнийг хийгээд хэрэггүй гэсэн л дээ тэгээд л би үүнийг зүгээр зуруулсан юм.

А3:  Өнгөрсөн бүх зүйлээс болж танд гэнэт хоосон үе бий болсон. Та энэ үеийг өөрийнхөө тухай илүү их эрэгцүүлэхэд зориулсан уу?

Би дэбютээ хийснээсээ хойш ганц ч удаа амарч байгаагүй. Энэ хэдий миний төлөвлөгөөт үе байгаагүй ч надад өнгөрсөн үеүүдийг эрэгцүүлэх цаг гарсан. Зөвхөн ямар нэг муу зүйл тохиолдсоны дараа л надад амрах боломж гарч байгаа нь онцгүй хэрэг ч энэ үе миний хувьд их утга учиртай цаг мөч байлаа би илүү их цагийг өөртөө гаргаж чадсан. Энэ яг миний хувьд өөрийгөө шинээр бодох цаг л болсон гэж үзэж болно

А4:  Саяны зураг авалтын үед Дэсунг болон ТэЯанг нар тан дээр ирлээ л дээ. Энэ үед та тэдэнтэй илүү дотно болсон уу?

Энэ зураг авалтын дараа би тэдэнтэй цуг байх хөтөлбөртэй л дөө магадгүй тэд намайг хүлээхээс уйдаад над дээр ирсэн байх л даа / инээв / . Гэсэн хэдий ч би бүх гишүүдтэйгээ дотно ихэнх цагаа тэдэнтэй өнгөрөөдөг. Гэсэн ч гишүүн бүр өөрсдийн гэсэн цагийн хуваарьтай байдаг болохоор бид өөрсдийн албумаа хийх үедээ л илүү их нэгддэг. 5 уулаа студидээ цуглаад хамтдаа их олон зүйлийг ярьлцдаг. Санаагаа ч хоорондоо солилцдог. Энэ албумыг хийж байх үе бол бид 5 уулангийн хувьд чухал үе байсан.

А5:  Таны нэр хүнд загварын талбард өмнөхөөсөө ч илүү өндөр хэвээр байна. Таны загварын философи чинь юу вэ?

/ маш их ичсэн / . . . Аа надад тэр тал дээр ямар ч гоц зүйл байхгүй бас философи ч байхгүй л дээ. Би зүгээр л загварт дуртай бас мэдрэмж байдаг.  Юу өмссөнөөс шалтгаалж тухайн өдөр өөрчлөгдөж болдог тиймээс зөв хувцасаа сонгох нь маш чухал.  Тиймээс л би хувцасандаа их анхаардаг магадгүй энэ маань хүмүүст таалагддаг байх.

А6:  Таныг хүмүүс хувцасны өлгүүр гэдэг учир нь та их зөв биеийн хэлбэртэй. Та энэ байдлаа хадгалахад их анхаарлаа хандуулдаг уу?

Өмнө нь би анхаардаггүй байсан л даа харин одоо бол би хөгширч байгаа болохоор анхаарахгүй бол илүү илүү их таргалах байх / үнэхээр их инээв / . Энэ яг л ЁонгБэгийн “ бид одоо тийм ч залуу биш” гэж хэлсэн шиг. Өнгөрсөн жил би хичнээн идсэн ч таргалдаггүй байсан харин энэ жил бол би аль болох хурдан жин хаях хэрэгтэй болсон энэ яг ЁонгБэгийн хэлснээр болж байна / үнэхээр их инээв /.  Энэ магадгүй миний дормондоо амьдрахаа болиод гэр бүлийнхэнтэйгээ амьдарч байгаатай холбоотой байх л даа учир нь би их сайн идэж байгаа. Зөвхөн дасгал хийхээр хязгаарлахгүй би энэ жилийн дэлхийг тойрон аялах аялан тоглолтонынхоо бэлтгэлд ч орох хэрэгтэй. Нэгэнт л би хангалттай амарч авсан учираас одоо бол ажиллах цаг.

А7:  Одоо маш олон дуунууд “ . . . . .  breaker”  нэртэйгээр гарах болж. Жинхэнэ Heartbreaker дууны зохиогчын хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Тэр дуунуудаа миний дуунаас болж зохиосон гэжүү? Би тэрийг сайн мэдэхгүй байна л даа. Энэ их сонирхолтой юм. Би интернетээс хайх болгондоо уран бүтээлчдийг дууны үг бичихдээ маш сайн болсон юм байна гэж боддог гэхдээ тэдгээр хүмүүс надаас болж тэгэх болсон гэж би бодохгүй байна

А8:  Хэдэн өдрийн өмнө Jung Hyungdon тантай хэрхэн холбогдохоо мэдэхгүй болохоор YG компанилуу утасдаж танд их сайн байдаг тухайгаа мөн хэрэв Яанг захирал өөрийг YG компанид орохыг зөвшөөрвөл баярлах тухайгаа хэлсэн байсан та энэ тал дээр ямар бодолтой байна.

Би тэр мэдээг өчигдөр л сонингоос уншсан . . .  Мэдээж би тэрэнтэй хамтран ажиллахыг хүсэж  байна / инээв / . Тэр  манай компанид орохыг эртнээс хүсэж байсан тухайгаа хэлсэн байсан бид үнэхээр азтай хүмүүс шүү хэхэ.

А9:  Та захирлынхаа ордог “Kpop Star” нэвтрүүлгийг үздэгүү?

Тэгэлгүй яахав

А10:  Аль оролцогчийг нь та сайн гэж үздэг вэ?

Би тэднийг манай компаний урд бэлтгэл хийж байхыг нь нэг удаа харсан. Тэнд нэг хүн бүжиглэж байсан. Түүний нэрийг Lee Seung-joo гэдэг бас манай компаний ойролцоо амьдардаг. Тэнд бас өшөө олон эмэгтэй оролцогч нар ч гадаа үзүүлбэрээ үзүүлж байсан. Гэвч миний бодлоор тэр залуу үнэхээр гайхалтай.

А11:  БигБанг энэ бүтэн жилийн турш актив байх уу?

Миний бодлоор бид энэ жилд баярлах ёстой тиймээс би энэ жил маш их шаргуу ажиллана. Өнгөрсөн үед би маш туйлдсан учраас ажлаараа л өөрийгөө сэргээж байсанаас биш үүнд хөгжиж байсангүй. Харин одоо энэ бүх зүйл өнгөрсөний дараа би тайзан дээр байна гэдэг надад ямар үнэтэй зүйл болохыг ухаарсан үүнийгээ би үнэхээр удаан хугацааны турш хийхийг хүсэж байна. Би мөн энэ маш сайхан мэдрэмжээ үүрд хадгалж чадна гэж найдаж байна.

А12: Та хэдий иргэн ирсэн ч энд тэнд шүүмжлэлүүд зөндөө байна гэдгийг төсөөлж байгаа биздээ?

Би үүнийг аль хэдийн мэдэж байгаа. Юу ч болсон энэ миний буруу тиймээс би бүх шүүмжлэлийг хүлээн авна. Бага байхаасаа л би ямар нэг юмнаас айж хулчийж байгаагүй. Намайг буруутгаж буй бүх зүйл намайг доош нь татах ч намайг хайрлах хайр бүр намайг улам дээш нь босгох болно. Бигбанг бол богино настай хамтлаг биш. Хэрэв бид сайхан хөгжмийг л хийж чадсаар л байх юм бол бид алхам бүрээр урагшилж бас бидэнтэй тулгарсан асуудлуудыг шийдэх болно

А13:  Танд соло албумаа гаргах ч юмуу эсвэл шоубизнесийн аль нэг өөр салбарт хүчээ үзэх бодол байна уу?

/ толгойгоо сэгсрэв/  Ммм . . .  хэрэв өөр төлөвлөгөөгүй бол манай захирал намайг үргэлж киноны нэг хэсэг болж болох талаар асуудаг / инээв / . Би жүжиглэхдээ муу бас энэ тал дээр илүү сайн хүмүүс зөндөө бий. Энэ яг л миний хэзээ ч хөлөө тавьж чадахгүй ертөнц шиг санагддаг байсан. Харин одоо бол намайг завгүй байлгах зүйл  хангалтай байгаа болохоор өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй юм. Хэрэв би өөр зүйлийг хийхээр шийдвэл үүндээ өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй. Соло албумны хувьд бид энэ зунаас хийхээр шийдсэн мөн энэ маань ТэЯантай хамт байх болно. Бид энэ жил маш шахуу хуваартай байгаа хэрэв фэнүүд маань хүлээвэл би заавал тэдэн дээр хурдан ирэх болно.

А14: Тэдди баавгайтай зургаа авхуулах ямар санагдав?

Миний бодлоор энэ надад өөр зүйлийг мэдрүүлсэн гэхдээ мэдээж сайхан зүйл.

Манай Жидигийн ярьцлага таалагдсан биздээ ухаалаг шүү дээ манай хүн чинь❤

3 thoughts on “G Dragon High Cut сэтгүүлнээ [ Зураг + Ярилцлага ]

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s