Kara хамтлагийн танилцуулга болон баримтаас


Бүгдээрээ сайн байцгаана уу? Гайхамшигтай үгтэй сэтгэгдлээрээ урам өгсөн та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Та бүхний урам зориг л биднийг дахин дахин мэдээ хийхэд түлхэж байдаг, эрч хүч оруулагч амин дэм л гэсэн үг. За ингээд KARA хамтлаг.

KARA хэмээх охидын хамтлаг нь “DSP Media”-аас  гарсан хамтлаг билээ. “KARA” гэх нэр нь эртний “гайхалтай дуу хоолой” гэсэн утгатай Грек үг.

KARA хамтлагийн фэн клубын нэр нь “Kamilia” энэ нь францын “гэр бүл” гэсэн үгнээс үүдэлтэй ингэж өгсөн.

KARA  хамтлаг нь анх Kim Sung-hee, Han Seungyeon, Park Gyuri, Nicole гэсэн 4гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2007.03.29нд M! Countdown дээр өөрсдийн анхны “Break It” дуугаараа дэбут хйисэн билээ. Хамтлагийн гишүүн Kim Sung-hee хэдий олон тв-н шоунуудад орж байсан ч эцэг эхийн шахалтаар тэрээр хамтлагаасаа гарсан. Ингээд 2008 онд KARA хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноор Kang Jiyoung болон Goo Hara нар нэмэгдэн орж хамтлаг нь өөрсдийн 2дах мини албум “RockU”-тайгаа хамт эргэн ирсэн.

Ингээд KARA хамтлаг  2008.07.24-нд өөрсдийн 2дах албумны дуу болох “Rock U”-аараа M! Countdown дээр comeback-аа хйисэн. 2008.11.29нд DSP Entertainment-ээс хамтлагийн дараагийн сингл “Pretty Girl”-ийн теасэрийг цацсан бөгөөд 12цагын дотор 40000хүн үзэж тэд 2008.12.04нд хөгжмийн нэвтрүүлгүүдэд comeback-аа хийж эхэлсэн.

2009.02.13нд тэд “Honey” хэмээх дуугаараа Music Bank дээр хийсэн ба энэхүү дуу нь M! Countdown-аас тэдэнд анхны ялалтыг авчирсан дуу байлаа. Энэ мөчөөс тэд улам сайжирсаар 2009.07.31нд тэд “Wanna” болон “Mister” дуунуудаараа дахин эрч хүчтэй comeback-ийг хийсэн билээ. Ингээд тэд “Wanna” дуугаар 2009.08.31нд  Inkigayo-н  “Mutizen Song” шилдэг авардсыг хүртсэн.

2010 он бол тэдний солонгост ахин эрчээ авсан үе байлаа. 2010.02.09-нд хамтлагийн “Lupin” дууны теасэр зургууд цацагдаж, дуу гарсан даруйдаа л чартуудыг тэргүүлж эхэлсэн. 2010.02.25нд M! Countdown-д тэд comeback-аа хийж, 2010.03.10-нд M! Countdown-аас “Lupin” дуу нь анхны ялалтаа авсан билээ. Ингээд тэдний ялалтууд үргэлжилсээр…

2010.8сард тэд Японд анхны дэбутээ хийсэн бөгөөд “Mister” “Jumping” дуугаараа үргэлжлүүлэн японы хөгжмийн чартуудад дээгүүр байрыг эзэлж байлаа.

2010.11.24-нд анхны япон “Girl’s Talk” албумаа гаргаж тэр нь 107000хувь борлогдон Oricon weekly chart-д 2-р байрт бичигдсэн. Ингээд 2010онд тэд Японы “Golden disk awards”-аас “Шилдэг Rookie хамтлаг “ шагналын эзэд болсон.

“Mister” “Jumping” дуунууд нь японы Oricon чартад 2 7хоног дараалан 1-р байрт байсан явдал нь өмнөх 30 жилд гадаад эмэгтэй хамтлагуудын тогтоож байгаагүй тийм амжилт байж чадсан. Мөн 3дах дуу болох  Jet Coaster Love нь мөн амжилt дагуулсан дуу байж чадсан.

2011.09.06-нд тэд солонгостоо эргэн ирэн “Step” дуугаараа хийсэн.

Хамтлагийн хуучин гишүүн: Kim Sunghee

1. 1989.05.17-нд төрсөн.

2. Хамтлагийн Main Vocalist байсан.

3. 2011.05 сард гэрлэсэн.

Хамтлагийн ахлагч: PARK GYURI

1. 1988.05.22-нд төрсөн. 162см

2. Хамтлагийн ахлагч, Lead Vocalist.

3. Тэр бага байхдаа жүжиглэдэг байсан.

4. Тэр реп үнэхээр сайн хийдэг.

5. Тэрээр хамгийн анх ‘Today is a Nice Day’ гэдэг кинонд Kang Ho Dong-и дүүгийн найз охин болж тоглож байсан.

6. Хобби хоол хийх, кино үзэх, ном унших

7. KBS Sukira радионд Shindong-тай хамт МС хийдэг.

8. Тэр айлын ганц охин бөгөөд ээжтэйгээ их ойр байдаг. Тэр ээжтэйгээ их адилхан

9. Тэр багадаа дуучин биш жүжигчин болно л гэж боддог байсан.

10. Тэр хамгийн сүүлд унтаад хамгийн эхэнд босдог.

11. Түүнийг фэнүүд нь болон эцэг эх нь “Goddess” гэж дууддаг. Мөн фэнүүд нь “Gagwoman” гэдэг кккк

12. Түүний хоч нь “Тольны гүнж”. Учир нь тэр үргэлж л толинд хардаг.

13. Тэр макнаэ Jiyoung болон Nicole 2-р даажигнаж, тоглоом хийх их дуртай. (хамтлагт нэг ийм хүмүүс байхынмаа ккк)

14. Тэр хамтлагтаа хамгийн их иддэг гишүүдийн нэг.

15. Тэр эрэлхэг залууст дуртай.

Хамтлагийн гишүүн: Han Seungyeon

1. 1988.07.24-нд төрсөн.  160см

2. Хамтлагийн Main Vocalist

3. Тэр Америкт сурч байсан.

4. Түүний хэлэх дуртай үг: “Юунд итгэнэ түүнийгээ л хий”

5. Хобби: ном унших, кино үзэх, янз бүрийн эгдүүтэй дуу гаргах, Nicole-г тэврэх, анимэ үзэх, Nicole-д буруу хэлсэн солонгос үгийг нь хөгжилтэйгээр хэлэх

6. Түүний TOEFL-н оноо нь 100

7. Тэр үнэхэр хүүхэд шиг царайтай.

8. Тэр 14настай байхаа анхны хайртайгаа учирч байсан.

9. Аяга таваг угаах дургүй.

10. Тэр тв-ээр өөрийнхөө зургийг харах дургүй.  (хэхэ сонин л ийн)

11. Тэр болон Lee Hyori, Hyoyeon нартай нэг бүжгийн сургуульд сурч байсан.

12.  Тэр анимэд дуртай бөгөөд стрэсст орохоор anime татаж авжаагаал үзэж гардаг   (ккк хөөрхөн ш дээ)

13. Тэр хувцас худалдаж авахаас илүү тоног төхөөрөмж (чихэвч, notebook гэх мэт) худалдаж авдаг.

14. Тэрэнд анагаахын сургуульд орох боломж байсан.

15. Seungyeon-и эцэг эх түүнийг эмч болгохыг хүссэн ч тэр зөрсөөр байгаад мөрөөдлөө даган дуучин болсон.

Хамтлагийн гишүүн: GOO HARA

1. 1991.01.13-нд төрсөн. 164см 43кг

2. Хамтлагийн Vocalist.

3. Тэр DSP Ent-д орохоосоо өмнө SM болон JYP-д шалгаруулалт өгч байсан.

4. Тэр хамтлагт орохоосоо өмнө загвар өмсөгч байсан.

5. Хобби бүжиглэх

6. Тэр өрсөлдөх чадвар сайтай.

7. Тэр Sunmi-г багаасаа л мэднэ. Учир нь BB’s Seungri, WG’s Sunmi, Hara 3  1хотынх.

8. Тэр хамтлагийнхаа хамгийн их иддэг нь гэхдээ тэр таргалдаггүй. (ер нь их иддэгүүд нь таргалахгүй байхынмаа ккк)

9. Фэнүүд нь түүний “Koala” гэж дууддаг.

10. Түүний солонгос нэр нь “Honey” гэдэгтэй ойролцоо дууддагддаг.

11. Тэр “City Hunter” кинонд ерөнхийлөгчийн охин болон тоглосон.

12. Түүний болзохыг хүсдэг 3залуу Taecyeon, Junho болон Jokwon.

Хамтлагийн гишүүн: JUNG NICOLE

1. 1991.10.07-нд төрсөн.  164см

2. Хамтлагийн Vocalist, Main Rapper, Main Dancer.

3.Тэр Америкт төрсөн ба англиар чөлөөтэй ярьдаг. Мөн тэр Францаар ярьдаг.

4. Тэр анхны “The First Blooming” хэмээх албумны бүх дуун дээр реп хйисэн.

5. Хобби: кино үзэх, хөгжим сонсох, дасгал хийх, идэх, хоол хийх, хийл тоглох

6. Nicole-н ээж нь солонгост түүнтэй хамт байдаг бөгөөд “Red Kitchen” гэдэг ресторантай.

7. Тэр хамтлагийнхаа хамгийн хүчтэй нь.

8. Тэр “Honey” дууныхаа өөрийнхөө дуулдаг реп хэсгийн үгийг бичсэн.

9. Түүний idol нь lee Hyori

10. Тэр SNSD-ээс Hyoyeon, Tiffany, Sunny, Seohyun нартай сайн найзууд. Мөн Shinee-н Key-тэй сайн найзууд.

11. Тэрээр Julliard-н урлагийн х сургуульд орохыг хүсдэг байсан.

12. Тэр Twilight болон Harry Potter-т үнэхээр дуртай.

13. Nicole хамтлагаасаа Gyuri-тай хамгийн дотно.

14. Тэр хоол хийх дуртай бөгөөд өглөө болгон босч хоол бэлддэг.

15. Хэрвээ тэр дуучин болоогүй байсан бол нарийн боовны дэлгүүрийн эзэн болох байсан. Учирнь тэр хоол их сайн хийдэг.

Хамтлагийн макнае: KANG JIYOUNG

1. 1994.01.18-нд төрсөн. 166см

2. Хамтлагийн Vocalist, Lead Rapper.

3. Солонгосын дуртай хамтлаг Big Bang.

4. Хобби: ном унших, хөгжим сонсох, захиа бичих, нохойтойгоо тоглох салхилуулах.

5. Тэр дээрээ 2 эгчтэй.

6. Тэр илүү сайн хоол хийхийг хүсдэг.

7. Түүний өрөөний хамтрагчид Nicole, Hara .

8. Тэрээр шалгаруулалтанд орохдоо SNSD-н “Kissin You” дууг дуулсан.

9. Фэнүүд нь түүнийг яст мэлхийтэй адилхан гэдэг.

10. KBS Sukira радионд МС хийж байсан.

18 thoughts on “Kara хамтлагийн танилцуулга болон баримтаас

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s