F(x) хамтлагийн танилцуулга болон баримт


Бүгдээрээ сайн байцгаана уу?

Shinee хамтлагийн таницуулга баримтуудаас оруулая гэсэн санал ирсэн. Манай блогийн админууд урд нь хамтлагийн таницуулагa баримт mөн гишүүдийнх нь талаар оруулсан байна. Доорх холбос дээр дараад үзээрэй.

Ингээд F(x) хамтлагийн таницуулга болон баримтуудаас

F(x) хэмээх 5 охидын бүрэлдэхүүнтэй хамтлаг нь 2009 онд SM энтэртайнмэнтаас бэлтгэгдэн гарсан билээ. F(x) гэх нэрний утга нь өөр өөр газар өссөн 5 охин хамтдаа нийлэн ямар ч нөхцөл байдалд гайхалтай хувирч чадна гэсэн санааг илэрхийлж байгаа ажээ.

Анх 2009.09.01нд өөрсдийн дижитал синглийн дуу болох “La Cha Ta”-аа дэбут хийсэн.

Krytal Jung нь 2000 онд гэр бүлийн хамт солонгост нүүж ирээд тэрээр SM энтэртайнмэнтэд трайнээгаар орсон. Тэрээр trainee байхдаа Shinhwa хамтлагийн “Wedding March” дуунд жижиг дүр бүтээж байсан.

Sulli Choi-н хувьд тэрээр анх 2005 онд SBS-н “Princess Sun-hwa” хэмээх кинонд тоглосон ба жүжигчний гараагаар дэбут хийж байсан ба улмаар SM энтэртайнмэнтад орсон.

Харин үүний дараа 2006 онд Luna SBS-н “Truth Game” хэмээх нэвтрүүлэгт өөрийн үзүүлбэрээ хийснээр орсон.

Харин Бээжинд явуулсан SM-н  бүжгийн шалгаруулалтын үеээр Victoria тэнцэн энтэртайнмэнтэд орсон.

Үүнээс 2 сарын дараа Лос Ажелэс болон Калифорниад болсон  SM’s Global Auditions-ий үеээр 2хон хүн тэнцсэн ба түүний нэг нь Amber байсан.

Анх 2009.08.24нд Youtube-д “Asia’s Pop Dance Group” нэртэйгээр тэдний анхны теасэр гарсан. Ингээд 08.26-нд Солонгос гишүүн Sulli , 08.27-нд Тайван, Америкийнн гишүүн болох Amber, 08.28-нд Солонгос-Америк гишүүн Krystal, 08.29-нд Солонгос гишүүн Luna, 08.30-нд Хятад гишүүн болох Victoria-н зураг, теасэр нь гарснаар тэдний анхны дуу нь гарч, 2009.09.05нд “Music Core” дээр анхны performance-ээ хйисэн билээ.

2010 оны 5 сарын 4-нд тэд анхны мини албум болох “Nu Abo”-го гаргасан ба синглэ нь нэлээн хэдэн чартуудад амжилттай явсан. Тэдний хамгийн их амжилт дагуулсан үе нь 2011 он байсан ба тэд өөрсдийн анхны бүрэн хэмжээний албум болох “Pinocchio“-оо 2011.04.07-нд  гаргасан ба мөн “Hot Summer” хэмээх дуугаа гаргасан.

Pinocchio (Danger)” дуу нь хөгжмийн нэвтрүүлгүүдэд нийт 8удаа ялсан.

Хамтлагийн ахлагч : Victoria Song

1. 1987.02.02-нд Хятадад төрсөн.

2. Хамтлагийн ахлагч, Main Dancer, Vocalist.

3. Тэр кофе уух их дуртай.

4. Түүний ideal type нь солонгосын жүжигчин, загвар өмсөгч Song Seung Hun.

5. Victoria үргэлж түрийвч болон салфетка авч явдаг.

6. Suju’s Heechul нэг удаа түүнийг “Хятадын хатан” буюу “The Queen of China” гэж дуудаж байсан.

7. Тэрээр 2PM хамтлагийн гишүүн Nickhun-тай хамт “We Got Married”-д оролцсон ба фэнүүд нь тэднийг “KhunToria couple” “Samgyupsal Couple” гэж дууддаг.

8. Түүний өрөөний хамтрагч нь Sulli

9. Түүний хувьд хамгийн төгс эмэгтэй бол жүжигчин, загвар өмсөгч Song Hye Kyo.

10. Victoria-н хувьд Fx-н хамгийн сэтгэл татам гишүүн бол Amber. Учир түүний эрэгтэйлэг төрх нь их сайхан.

11. тэр унтахдаа хөлөө алцайж унтдаг ба энэ нь түүнд их эвтэйхэн байдаг.

12. Тэр 24жилийн турш өөрийнхөө цусны бүлгийг О гэж боддог байсан ба жинхэнэ цус нь А бүлэг болохыг саяхан л мэдсэн. (хахаха)

13. Тэр коллежид байхдаа анхны үнсэлтээ хийсэн ба тэр бандитайгаа 2 жил үерхжээ.

14. Тэр тариа тариулхаас үxтлээ айдаг.   (Яг над шиг ккк)

15. Хэрвээ тэр супэрхүчтэй болвол хэнд ч харагдахгүй болохыг хүсдэг.   (яг л гайхамшигт 4 дээр гардаг jessica alba шиг хэхэ)

Хамтлагийн гишүүн:  Luna буюу Park Sunyoung

1.1993.08.12-нд төрсөн. 164см 44кг

2. Xамтлагийн Main Vocalist, Lead Dancer.

3. Luna-н хоч нь “puppy”

4. Тэр гэртээ хамгийн сул хоолойтой нь.

5. Түүний хамгийн сайн найз нь IU.

6. Тэр ихэр эгчтэй.

7. Тэр христийн шашинтай.

8. Luns SNSD-нхныг урт хугацаанд хамт байсан учир их дотно, яг л төрсөн эгч дүүс шиг гэж бодоог бөгөөд SNSD-хэн тэдэнд үргэлж тусалдаг хэмээн ярьж байсан.

9. Luna-н хобби нь хятад кино үзэх бөгөөд тэр киноноос хятад хэлийг бас хятад бүжгийг сурдаг.

10. тэр хэзээ ч толигүйгээр амьдарч чадахгүй.

11. Тэр WG-н Hye Lim-тэй 1 сургуульд сурч байснаасаа хойш найзууд болсон.

12. Luna-г бага байхаас нь л хойш түүний сэрүүлгийнх нь дуу нь классик хөгжим явдаг. Учир нь түүний аав классик хөгжимд дуртай.

13.  Тэр трайнээ байхаасаа хойш л өөрийнхөө idol BoA шиг болохыг хичээсээр ирсэн.

14. Тэр намрын улиралд их дуртай.  (би бас намарт дуртай ш дээ)

15. Тэр Whitney Houston болон Mariah Carey нарын дууг сонсох дуртай бөгөөд. Түүний хамгийн дуртай дуу нь Whitney Houston & Mariah Carey нарын хамтран дуулсан “‘When You Believe” дуу.

16. Түүний өрөөний хамтрагч нь Amber

Хамтлагийн гишүүн: Amber Josephine Liu

1. 1992.09.18нд төрсөн.

2. Хамтлагийн Main Rapper, Vocalist.

3. Тэр  R&B стилийн дуунуудыг сонсох дуртай.

4. Amber дуучин, реппэр Yoon Mirae-н хамгийн том шүтэн бишрэгч.

5. Тэрээр америкт байхад тэр ариун цэврийн өрөөнд ороx үед зарим үйлчлэгч нар эрэгтэй ариун цэврийн өрөөрүү орооч гэдэг байсан.

6. Тэр дэбут хийхээсээ өмнө snsd Taeyeon-и фэн байсан.

7. Тэр бөмбөр болон гитарыг үнэхээр сайн тоглодог.

8. Amber трайнээ байх үедээ нэг удаа үнэхээр шоконд орж байсан. Учир нь тэрээр Krystal-тай хамт дэлгүүрээр явж байтал Krystal-н фэнүүд хараад түүнийг Krystal-н найз залуу гэж бодсон.

9. Тэр солонгост ирснээсээ хойш Suju-н Donghae-тай адилхан гэж хэлэхийг их сонсож байсан.

10. Мөн Shinee Jonghyun, Donghae, Amber 3-н авхуулсан зургийг хараад хүмүүс тэр 3-г бас адилхан гэж хэлж байсан бөгөөд “dinosaur family” гэдэг нэр хүртэл аваад амжсан.  (хэхэхэ)

11. Amber солонгост ирээд түүнд хэлний асуудлаас болоод “Би яагаад энд байгаа билээ?” гэж өөрөөсөө асуух бүрт Krystal түүнд тусалдаг байсан бөгөөд Krystal-н англи болон солонгос хэл аль аль нь сайн байсан. (Одоо мэдэж тэр солонгос, англи, тайванаар сайн ярина хэхэ)

12. Amber-г анх америкаас солонгост ирэхэд орчин үнэхээр өөр санагдсан.

13. Нэг охин “Amber бол миний хайр” гэж хэлж байжээ.

14. Тэр бага байхдаа Linkin Park-д дуртай байсан ба Linkin Park-н vocalist Mike Shinoda-г дуурайдаг байсан.

15. Тэр 2007онд болсон SM-н Global audition-д орохдоо M.C. Max’s “Oh Heart, Please Stop Now” болон  K.Will-н  “Left Heart” дуунуудыг дуулж байсан.

16. 2009онд болсон SNSD хамтлагийн “Into The New World” тоглолтын үеээр Ciara-н 1,2 step дууг Yuri-тэй хамтарч дуулсан.  (энэ үнэхээр гооржи дуу доо би айр дуртай ш дээ.)

Хамтлагийн гишүүн: Krystal Jung

1. 1994.10.24-нд америкт төрсөн.

2. Солонгос нэр нь Jung Soo-jung.

3. Хамтлагийн Lead Vocalist.

4. Krystal-н хоолойг бодвол түүний эгч Jessica-н хоолой илүү хүүхдийнх шиг.

5. Тэр 6 настай байхдаа Бангкокд амьдарч байсан.

6. Тэр пүүз өмсөх их дуртай.

7. Тэр үхрийн мах болон манго жимсэнд дуртай.

8. Тэр алимны харшилтай ч гэсэн алиманд дуртай.   (хэхэ сонин юмаа)

9. Krystal цүнхэндээ үргэлж нүүр цэвэрлэгч авч явдаг.

10. Christina Aguilera-г шүтэн бишэрдэг.

11. Тэр Jessica түүнээс илүү хөөрхөн гэдэгт итгэдэг.

12. Тэр өргөст хэмхэнд үнэхээр дургүй.

13. Krystal dorm-ндоо байдаггүй цорын ганц гишүүн бөгөөд тэрээр эцэг эхтэйгээ амьдардаг.  (энэ үнэн худлыг сайн мэдкүм байна.)

14. Krystal найз залуугаараа өрөөсөө арай царай муутай нэгнийг сонгоно учир нь тэрээр тэднийг болзоход найз залууруу нь олон охин харж,  охид араас нь гүйхийг хүсдэггүй.

15. Shinee хамтлагийн “Juliette” дууны клипэнд тоглосон.

Хамтлагийн гишүүн: Choi Sulli буюу Choi Jin Ri

1. 1994.03.29-нд төрсөн.

2. Хамтлагийн Vocalist, Sub-Rapper.

3. Тэр үргэлж сэтгүүл авч явдаг.

4. Wonder Girls-н Sohee Sulli-г эгдүүтэй гэж боддог.

5. Sulli-н ideal type нь хариуцлагатай, сайхан сэтгэлтэй, буурь суурьтай нэгэн.

6. Тэрээр нэг удаа “Хэрвээ би өөрийнхөө ideal type-г олвол үнэхээр их баяртай байх болно” хэмээн хэлжээ.

7. Sulli-н фэнүүдийг Sullians гэж дууддаг.

8. Тэр бүдүүлэг, ширүүн эрэгтэйчүүдэд үнэхээр дургүй.

9. Тэр ягаан өнгөнд дуртай.

10. Тэр Shinee-н Key-тэй илүү дотно.

11. Sulli Kara-н Ji-Young-тай сайн найзууд. Тэд бие биендээ нэр өгсөн ба тэдний нэр нь Egg White ба Yolk.

12. Sulli хамтлагаасаа хамгийн түрүүнд дэбут хийсэн нь учир нь тэр 2005онд кинонд тоглож байсан.

13. Sulli Krystal нар бол хамлагийн хоолны гүнж нар.  (хэхэ хөөрхийн)

14. Sulli их нөхөрсөг бөгөөд тэрээр трайнээ байхдаа SUJU-н Heechul-тай их дотно байсан.

15. Sulli-н нүдний хараа муу.

Та бүхэнд таалагдсан гэж найдаж байна.

19 thoughts on “F(x) хамтлагийн танилцуулга болон баримт

  1. zarim ni joohon buruu baina.Bi fxiin talaar sain medne zarim joohon buruu baina,Jishee ni Amber Taiwan Amerik 2 holitstoi solongos holits bhgui.Krystal Amerik dussun bolohoos Amerik holits bhgui.Tegeed Krystal eej aavtaigaa amidardag uneen.Sulli Krystal 2 bish Victoria Sulli 2 hoolnii mangas gej sonsson ym bna

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s