Bigbang мэдээний багц


Сайн байцгаана уу манайхаан удаан уулзсангүй шүү админ Жиёонг нь байнаа. Хичээл гээд завгүй блогоо анхаарч чадахгүй байгаад уучлаарай.  Хойшид идэвхтэй байх болноо. Ингээд Бигбанг хамтлагийн эргэн тойронд болсон онцлох сүүлийн үеийн мэдээний багцыг хүргэж байна.

Бигбанг маань TIMES VOLUME – н 3 асуултанд хариулсан байна

  1. Таний хамгийн тухтай байдаг газар чинь юу вэ?

Жиди: Миний өрөө \ учир нь би тэнд боломжтой бүхнийг хийж чаддаг \

ТэЯанг: Японы зочид буудал

Топ: Манай гэр

Дэсунг: Гэр маань бас японы зочид буудал

Сүнгри: Тайз

  1. Таны надаас өөр хэн ч илүү сайн байж чадахгүй гэсэн онцлог чинь юу вэ?

Жиди:  Унтах … Урт удаан цагаар унтах

Тэяанг:Амттай хоол хайж олох

Топ: Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх

Дэсунг: Авхаалж самбаа

Сүнгри: Хүн дуурайх

  1. Тоглолтын өмнө юу боддог вэ?

Жиди: Аз жаргалтай бас догдолсон … Яг л найд охин эсвэл найзтайгаа уулзахаар явах гэж байгаа юм шиг тийм мэдрэмж

Тэяанг: Юу ч бодохгүй зөвхөн хөгжим болон өөртөө анхаарлаа хандуулдаг

Топ:Тайзан дээр гарахын өмнө өөртөө амралт өгдөг

Дэсунг:Тайзандаа л анхаараа хандуулдаг

Сүнгри:Тайзан дээр гараад хөтлөгч хийхдээ юу ярих тухайгаа боддог

  1. Нохойны зураг зурна уу
Жиди:
ТэЯанг:
Топ
Дэсунг
Сүнгри
\ эдгээр зурагнаас харахад манайхан зураг зурахдаа муу бололтой хэхэ . Надаа хамгийн инээдтэй нь Дэсунгийнх санагдлаа яг хонь шиг харагдаж байгаа биз хэхэ \

БигБанг 3 сард эргэн ирнэ

12 сарын 16 –ны өдөр YGE –с бигбангийг 3  сард эргэн ирнэ гэж мэдэгдлээ. Тэд жил болгон уламжлан хийдэг Биг шоу консертоо хийхийнхээ өмнө албан ёсны эргэн ирэлтээ солонгост хийхээр боллоо. Цомог бүтэн байх уу мини байх уу гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хамтлагийн ахлагч Жи Драгон өдөр бүр  YGE дээрээ өнжин хамтлагийнхаа болон өөрийнхөө цомгийн дуу болон продьюсерлэх ажилдаа ороод байгаа юм байна.  Удахгүй биг банг маань биднийгээ баярлуулахнээ.

БигБанг Love and Hope

БигБанг Love and Hope консерт энэ жил япончуудыг үнэхээр байлдан дагуулж чадсан тэгвэл тэр консэртийг бүтнээр нь үзэхээр хүргэж байна

БигБанг Японы орикан чартад

Бигбанг  маань саяхан Японд Best of Bigbang цомгоо гаргасан тэгвэл тус цомог нь өдөр тутмын орикан чартад 1 –р байранд гарсан даруйдаа орж чадсан байна.

Тус цомогонд багтсан дуунууд:

“Haru Haru”,

“Tonight”,

“Hands Up”,

“Tell Me Goodbye”,

“Baby Baby”,

“Somebody to Love”,

“Emotion”.

Энэ цомог нь уул нь 11 сард гарахаар төлөвлөгдөж байсан боловч хойшилсоор саяхан гарсан билээ. Гэсэн хэдий ч гарсан эхний өдрөө л 10000 хувь борлогдсон байх юм. БигБангийн залуустаа баяр хүргэеэээ

 

5 thoughts on “Bigbang мэдээний багц

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s