G Dragon- той холбоотой зарим мэдээллүүд


Ойрд Жиди маань хэцүүхэн хэрэгт орооцолдоод байгааг бүгд л мэдэж байгаа байх. За тэгээд сүүлийн үед тэр хэрэгтэй холбоотой гарсан мэдээллүүдийг оруулж байна

1.Жи Драгон солонгостоо болон гадаад нийтдээ 10 гаруй том брэндийн нүүр царай болж ажилладаг. \ ганцаараа болон хамтлагаараа\ энэ хэрэгтэй холбогдуулан фэнүүд нь тэдгээр компаниуд Жидитэй гэрээгээ цуцлах вий гэж их айж байсан бөгөөд компаниуд хариугаа өгсөн байна.

Beanpole: Бид дараагийн улиралд шинэ загвар дээр ажиллана.Гэвч энэ улиралын загвартаа ч мөн адил Жи Драгонтой хамтран ажиллах болно. Жи Драгоныг манай брэндийн нүүр царай болсноос хойш манай борлуулалт 30 хувиар өссөн.  Түүний энэ хэрэг бидний үйл ажилгаанд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэсэн байна.  Жиди Beanpole -той түрүү жилийн 10 сараас соло моделын гэрээ байгуулж ажиллаж байгаа бөгөөд зөвхөн Beanpole – оос тэр 10 сая доллар олсон. Энэ бол кпоп одуудын түүхэнд нэг брэндээс дангаараа ийм их хэмжээний мөнгө олсон анхны тохиолдол билээ.

Sunny10: Энэ хэрэг бидний үйл ажиллагаанд ямар нэг үзүүлэхгүй. Гэрээний дагуу 2012 онд хүртэл Жи Драгон болон БигБанг хамтлагтай бид хамтран ажиллах болно. Биг банг хамтлагийг манай модел болсноос хойш манай борлуулалт улам өсөж байгаа гэж мэдэгдсэн байна.

North Face: Бидний хувьд бид ганцхан Жи Драгонтой гэрээ байгуулаагүй бид Бигбанг хамтлагтай гэрээ байгуулсан. Ийм асуудал гарсанд бид нэг их санаа зовохгүй байна. Бид цаашдаа ч Бигбанг хамтлагтай хамран ажиллах болно. Биг Банг манай брэндийг сурталчилж эхэлсэнээс хойш улсын хэмжээнд дэлгүүрүүдэд очиж буй манай хувцаснууд тэр даруйдаа зарагдаж дуусаж байгаа гэжээ.

GMarket: Бид нөхцөл байдлыг ойлгож байгаа гэхдээ Жи драгон манай брэндийн голлох модел хэвээрээ байна гэжээ.

Өөр бусад тухайлбал Sunny10, CJ Group, Nikon, LG phones болон бусад комданиуд ч гэрээгээ цуцлахгүй гэж мэдэгдсэн байна.

Солонгосын компани болон хэвлэл мэдээллийн хэрэглсэлүүд ч энэ хэргийг Жи Драгонтой харьцах харилцаанд нөлөөлөхүйц бус гэж үзэж байгаа юм байна.

2.KBS, MBC, SBS: G-Dragon-ныг хар дансанд оруулахгүй

MBC телевизийн төлөөлөгч: “Бид энэ тухай хэлэлцэж болно гэвч бид ийм байдалд, ийм нөхцөлд хуралдах эсэхээ сайн мэдэхгүй байна. Бид зөвхөн аль нэг олны танил хүн гэмт хэргийн асуудалд орооцолдсон тохиолдолд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах, гаргахгүйг нь шийдэхийн тулд хуралддаг. Харин ийм байдалд орсон тохиолдолд нэг их хуралдаад байдаггүй.”
SBS болон KBS телевизийнхэн MBC-тэй адил зүйл хэлсэн байна.

3.Харин Японы AVEX энтертайнмент болон  YGE нар хуралдан дараах шийдвэрийг гаргажээ:

Биг бэнг хамтлагын гишүүн GD өнгөрсөн 5 сард хар тамхи татсан хэргээр сэжиглэгдэж Сэүлийн прокурорын газарт байцаагдсан. Хар тамхины шинжилгээний хариу  гарсан.  Ямар ч ял оноохгүй яагаад гэвэл үсний шинжилгээний хариу эерэг гарсан. Энэ үйл явдлыг сонсоод AVEX entertainment, YG entertainment хуралдсан. Энэ үйл явдал болохоос өмнө YG AVEXтай гэрээ хийсэн. AVEX entertainment энэхүү бодит байдлыг харгалзан үзэж GD&TOP-ын Japanese single цомог болон OH YEAH (ft BOM)-г  цуцлах шийдвэр гаргасан. Дашрамд бид Биг бэнгийн фэнүүд, бүх хүмүүсээс хүлцэл өчье.  Бид хамгийн сайнаараа хичээх болно тиймээс ахиж ямар нэг ийм зүйл тохиолдохгүй байх болно.

4. Жиди маань нэг эгчтэй гэдгийг бүгд мэднэ биздээ. Тэгвэл Жидигийн эгч Kwon Da Mi дүүгээ дэмжин Твиттертэй дүүгийнхээ хуучны зургыг оруулан дүүгээр зоригжуулсан твит бичжээ.

Орчуулга: “Сорилтууд амьдралыг илүү сонирхолтой болгодог бас тэр сорилтыг даваад гарсны дараа амьдрал илүү утга учиртай болдог”

4. Японы иргэдийн бодол

Япончууд Жидиг хар тамхи татсан хэргээр бүхэл бүтэн нэвтрүүлэг бэлдсэн бололтой. Энэ нэвтрүүлэгтэй цагдаагийн газрын ажилтан энгийн иргэдээс авсан ярилцлагаа хүртэл оруулсан байна. Үндсэндээ энэ нэвтрүүлэг Жидиг буруутгассан нэвтрүүлэг болсон бололтой. Хамгийн эхэнд тэд Жиди тайлбарыг буруутгаж байгаа юм байна. Тэд хэлэхдээ:   ” Олон нийтийн өмнө хариуцлагатай байх ёстой од хүний хувьд Би тэрийг хар тамхи гэдгийг нь мэдээгүй гэх мэтийн тайлбар өгч байгаа нь хариуцлагагүй зүйл мэтээр ярьжээ.

Мөн цагдаагийн газар болон хуулийн байгууллагын хүнээс ярилцлаг авсан дээр нь тэд ерөнхийдөө Жидиг худлаа ярьж байна гэж үзжээ учир нь ганцхан удаа хэрэглэхэд үснээс нь хар тамхи илэрнэ гэдэг маш ховор тохиолдол гэж хэлсэн юм байна.

Харин Японы иргэд Япон хүнээс хар тамхи авсан гэж хэлсэнд нь их дургүйцсэн гэнээ. Тэд Жидиг тэгээд хар тамхи гэж гадарлаж байсан юм бол яагаад авсан юм. Фэнүүддээ ийм тайлбар өгч байгаа нь дэндүү хариуцлага явдал мэтээр ярилцлаг өгсөн юм байна.

Гэвч Япон фэнүүдийн хэлж байгаагаар энэ нэвтрүүлэг хэт нэг талыг барьсан нэвтрүүлэг болсон байна. Бүх япон фэнүүд Жидиг буруутгасан ийм бодолтой биш  байгаа гэж онлайн сэтгэгдэлд бичиж үлдээжээ

За ойрд энэ хар тамхины хэргийг тойрсон олон мэдээлэл л гарч байна. Тэдгээрээс түүвэрлэн орууллаа. Ямартай ч миний  бодлоор солонгосчууд Жидиг нэг их буруутгахгүй байх шиг байна. Харин япончууд тийм сүрхий ёс заншилтай хүмүүс юм уу их ач холбогдол өгч байгаа бололтой

Харин та бүхэн юу гэж бодож байна бодлоо хуваалцаарай. Миний хувьд Жиди -г хар тамхи татдаггү гэдэгт нь итгэж байгаа мөн иймхэн хэргээс болж миний Жидид хандах хандлага өөрчлөгдөхгүй. Харин Жиди маань хурдан улам эрч хүчтэйгээр эргэн ирж фэнүүдээ баярлуулаасай. Жиди маань соло цомгоо бэлдэж байгаа шүү дээ.

” Jiyong ahh If you can’t shine alone we will become your light”  Word by www. gd-supporters.com

 


10 thoughts on “G Dragon- той холбоотой зарим мэдээллүүд

  1. Big bang-iin VIP bhaa iim heregnees bolj bolihgui😀
    Bi gd-iin egchtei sanal 1 bna ugaasaa yamr dontson bish ene yaponchuud yun surtei yum be dee oorsdiigoo hicheene biz solongoschuud sur boloogui bhad yuv dee manai GD-g buruutgaal
    bi l lav GD-d itgej bna ter har tamhi ogson yapon zailaasai😦
    bas har dansand oroogui bna gedeg chini ih yum shuu ene tv-nuudiin har dansand oroson odod zondoo bdag sh dee jishee ni nogoo haanii ordonii gol durd toglodog hanhuu geel ……….
    za GD amjilt😀 Big Bang fighting😀

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s