CNBlue-ийн гишүүд!!!


Сайн байцгаана уу?

За тэгэхээр өнөөдөр хэлж байснаараа CNBlue-ийн гишүүдийн талаар:

Jung Yong Hwa

Jung Yong Hwa бол хамтлагийн ахлагч мөн гоцлол дуучин, раффэр, гитарчин, жүжигчин, модел, дууны үг, ая зохиогч юм. Тэрээр анх You’re Beautiful ОАК-нд Kang Shin Woo-ийн дүрээр олонд танигдсан билээ.

Yonghwa 1989 оны 6-р сарын 22-нд Сөүлийн Ёксамдон гэдэг газар айлын отгон хүү болон төржээ. Тэр өөрөөсөө 4 насаар ахмад ахтай. Тэдний гэр бүлийнхэн 1991 онд Бусан руу нүүж, Yonghwa  Бусанд ахлах сургуульд орж, ая зохиож эхэлжээ. Коллежийн шалгалтаа өгсний дараа Сөүлд ирж F&C энтертайнмэнтэд шалгуулж тэнцсээр бэлтгэгдэж эхэлжээ.

Тэр сүүлд MBC телевизийн Heartstrings ОАК-нд The Stupid хамтлагийн гишүүн Lee Shin  гэх залуухан хөвгүүний дүрд тоглосон. Энэхүү кино нь рейтингээрээ City Hunter-ийг гүйцэхгүй байгаа ч үзэгчдэд өндрөөр үнэлэгджээ.

Түүний талаарх баримтууд:

  • Тэр сурагч байхдаа англи хэл, физикийн хичээлдээ сайн байсан ч математикийн хичээлдээ муу байсан. Гэхдээ л тэр ангийнхаа шилдэг 10 сурагчийн нэг байжээ.
  • Тэр Snowboard-ийг маш сайн унаж чаддаг.

  • Тэр мах идэх үнэхээр их дуртай бас шпагеттинд.
  •  Тэр алтан загас, зөгий, жоомыг үзэн яддаг. Харж ч чаддаггүй. Учир нь эдгээр нь түүний биеийг арзайлгадаг.
  • Yonghwa Швед, Англи, Америкд сурахыг хүсдэг.
  • Тэр өөрийнх нь ажлыг ойлгодог, өмд өмсхөөрөө гоё харагддаг, хоол сайн хийдэг, худлаа хэлдэггүй хүнтэй гэрлэхийг хүсдэг.
  • Тэр дууны үг, ая зохиохдоо ихэвчлэн шөнө дунд, бүх юмаа хийж дуусаад бичдэг.
  • Yonghwa-ийн хамгийн их шүтдэг уран бүтээлч нь Bon Jovi. Тэр 5-р ангид байхаасаа л тэдний дууг сонсож эхэлсэн. Мөн Солонгосын Jang Dong Gun, Won Bin, Японы  Kimura Takuya болон Jason Mraz, Pharrel, Kanye West нарт дуртай.
  • Түүний You’re Beautiful дээр дуулдаг “A  song for a fool” дуу нь Yonghwa-г киноны бичлэгэнд дуулхаас ганцхан цагийн өмнө дууссан.
  • Тэр бага байхдаа ерөнхийлөгч эсвэл эмч болно гэж мөрөөддөг байсан ч том болоод дуучин болохыг хүсдэг болсон.
  • Түүний одоогоор сонссон хамгийн сэтгэл хөдөлгөмөөр зүйл нь “Тоглолтын бүх билет зарагдаж дууссан”.
  • Тэр сэтгэлээр унасан үедээ өөрсдийн “One Time” дууг сонсдог.
  • Yonghwa, Minhyuk хоёр Японд байхдаа 2-уулаа You’re Beautiful киноны Shinwoo-ийн дүрд шалгуулаад Yonghwa тэнцсэн. Тэр шалгаруулалтанд “Наашаа ирээд халуун цай уу” гэж хэлээд гитар тоглонгоо  Now or Never дуугаа дуулж байсан.
  • Түүний нэрний Jung Yong гэдэг нь хөөрхөн гэсэн утгатай.
  •  Jung Yonghwa-ийн хувьд CNBlue юу вэ? гэхэд тэр “Гэр бүл” гэж байсан. Харин хөгжим бол түүний найз.
  • Тэр Бусанд байхдаа Ulzzang гэдгээрээ маш алдартай байсан.
  • Түүний ээжтэйгээ танилцуулсан хамгийн анхны эмэгтэй бол SNSD-ийн Seohyun.
  • Тэр зөндөө олон гуталтай.
  • Тэр анхны үнсэлтээ нь дунд сургуульд байхдаа хийж байсан.
  • Тэрний хувьд CNBlue-ийн хамгийн хөөрхөн гишүүн бол Jonghyun.
  • Хүмүүс тэрнийг анх хараад ихэнхидээ “Чи зурагтаар илүү хөөрхөн харагддаг юм байна” гэж хэлдэг. CNBlue-ийн бусад гишүүд ч мөн үүнтэй санал нийлдэг.
  • Тэр SNSD-ийн Seohyun-д зориулж 2 дуу бичсэн байдаг ба энэ 2 дуу нь чартуудад дээгүүр бичигдэж байсан.
  • Тэр гэртээ байхдаа хамгийн бага нь юм шиг л сахилгагүй байдаг.
  • Тэр завтай бас мөнгөтэй л байвал дэлгүүр хэсэх дуртай.
  • Түүнээс сэтгүүлч “Алдартангуудаас хэнтэй найз болохыг хүсдэг вэ?” гэж асуухад “Уулзсан бүх хүнтэйгээ” гэж хариулж байсан.
  • Түүний хувьд хувцасны брэнд хамаагүй харин зохиж байгаа, үгүй нь хамгийн чухал.
  • Тэрнийг We got married-ийн MC нар Yong-Choding гэж нэрлэдэг байсан. Учир нь тэр яг л хүүхэд шиг томоогүй.
  • Тэр анх JungShin-ийг хараад “Ямар аймар өндөр юм бэ?” гэж бодож байсан.
  • Тэр завтай үедээ фэн клубдээ найзуудыхаа бүртгэлийг ашиглаж ордог гэж хэлж байсан.
  • CNBlue бол Тайванд 2 өөр цомгоор нэг зэрэг “Платинум кард” авсан анхны солонгос хамтлаг юм.
  • Тэдний цуг амьдардаг гэрийн ханан дээр янз бүрийн цуг авхуулсан зураг бас Bluetory, Blue Love цомгууд нь өлгөөтэй байдаг.
  • Бусад гишүүдээс хамгийн баян гишүүн хэн бэ? гэж асуухад Yonghwa-г гэж хариулсан. Учир нь тэд гэрт нь очоод “Ахаа” гээд дуудахад цуурайтаж байсан. Тэдний байшин үнэхээр том гэжээ.
  • Тэр FT Island-ийн Hongki болон Supreme team-ийн Simon-D нарын хоолойг маш сайн дуурайж чаддаг.
  • Wonder girls-ийн Sunye, After school-ийн Nana, Lizzy, Raina нарын Ideal type нь Yonghwa.
  • Мөн тэр Strong heart нэвтрүүлэг дээр Seohyun-д  хайртай гэж хашгирч байсан.
  • Тэр өмнө нь F(x)-ийн Sulli, японы жүжигчин Ueno Juri нарыг Ideal type-аа гэж хэлж байсан. Харин сүүлд тэрээр Seohyun-ийг сонгосон.

Түүний дэбютээс өмнөх зургууд:

 

Түүний зургууд:

——> Yonghwa-ийн хуучин найз охид

Сонирхолтой гэсэн үүднээс түүний бүжиглэж байгаа бичлэгийг орууллаа.

Lee Jong Hyun

Lee Jong Hyun бол хамтлагийн гитарчин, туслах вокал, жүжигчин, модел, дууны үг, ая зохиогч билээ.  Тэрээр 1990 оны 5-р сарын 15-нд Бусанд мөн л айлын отгон хүү болж төрсөн. Тэр нэг эгчтэй. Jong Hyun японд дэбют хийхээсээ өмнө хамтлагийнхаа ахлагч байсан. Тэрнийг 4 настай байхад нь гэрийнхэн нь Япон руу нүүсэн ба дунд сургуулиа төгссөний дараагаар буцаад  Бусандаа ирж амьдарчээ.

Мөн тэр таеквондогын  хар бүс, жудогоор алтан медаль авч байсан. Тэр хамтлагийнхаа Minhyk-тай хамт Acoustic гэдэг кинонд тоглож байжээ.

Түүний талаарх баримтууд:

  • Тэр Hello Kitty-д дуртай. Бас Hello Kitty-ийн ягаан өнгөтэй гитарын pick хэрэглэдэг.
  • Jung Shin хэлэхдээ “Jong Hyun зөвхөн дотуур хувцастайгаа унтдаг” гэж байсан.
  • Тэр ч бас дэбютээс өмнө Бусанд Ulzzang гэдгээрээ алдартай байсан.
  • Тэр япон фэнүүддээ Hentai гэж хэлэх дуртай.
  • Тэр жоохон хүүхэд, амттай хоолноос хэзээ ч татгалздаггүй.

  • Тэр чихээ цоолж байгаагүй.
  • Тэрний дуртай тоо нь 1.
  •  Тэр аавынхаа ахын зоогын газарт 6 сар ажиллаж байсан.
  • Тэр төгөлдөр хуур, басс гитар, аман хуур тоглож чадна.
  • JongHyun Сөүл явхаасаа өмнө  BooKyung сургуульд сурдаг байсан ба жудогын багын ахлагч байсан.
  • Тэр бол Eric Clapton-ий шүтэн бишрэгч. Тэрний өөрөө авсан хамгийн анхны CD нь Eric Clapton-ий цомог байсан.
  • JongHyun бөгж зүүх үнэхээр дуртай. Түүнд Yonghwa-ийнхтай адилхан бөгж байдаг ба түүнийг нь BOICE-ууд тэдний хос бөгж гэдэг.

————> JongHwa couple ring!

  • Тэр гитар тоглохдоо нэг хөлөө урагш тавьж тоголдог.
  • Тэр хувцас өмсөхдөө сонгож шилээд байдаггүй ч хамгийн сүүлд бэлэн болдог.
  • Fan: CNBlue-ийн нүүр царай бол Lee Jungshin

Jonghyun: Яагаад  Jungshin гэж?

Fan: Тэгээд чи өөрийгөө гэхгээ юу?

Jonghyun: ………………….

  • Тэр тоглоомын газарт тоглож байхад нь бусад хүмүүс түүнийг хөөрхөн юм гэж ярьж байхыг сонсож байсан.
  • Тэр Tekken-ийг үнэхээр сайн тоглодог. Тэр Law, Jin 2-т дуртай.
  • Jonghyun: Би хөөрхөн охидод илүү их дуртай

Fans: Boo~

Jong Hyun: Яасан? Та нар ч гэсэн хөөрхөн залууст дуртай л биз дээ?

  • Тэр ганцаараа О бүлгийн цустай. Бусад гишүүд уурлаж байхад тэр л ганцаараа инээж байдаг.
  • Хүмүүс түүнийг хараад ихэнхидээ “Чи үсээ тайруулсан чинь илүү хөөрхөн болчихож” гэж хэлдэг.
  • Тэр Trax-ийнхантай найзууд болохыг хүсдэг.
  • Харин эмэгтэй уран бүтээлчдээс 2NE1-тай танилцахыг хүсдэг.
  • Сурвалжлагч: Ямар үед гэрлэхийг хамгийн их хүсдэг вэ?

Jonghyun: Бид 4 цугтаа байхад гэр үнэхээр замбараагүй байдаг. Тийм үед л гэрлэхийг хүсдэг.

  • Хэрвээ тэр эмэгтэй байсан бол хамтлагийнхаа гишүүдээс Min Hyuk-тай гэрлэхийг хүсэх байсан. Учир нь Min Hyuk дандаа цэвэрлэгээ хийдэг.
  • Тэр тэврүүлэх дуртай. Найз охинтой болвол ардаас нь тэврэхийг хүсдэг.

Түүний дэбютээс өмнөх зургууд:

Түүний зургууд:

Маргааш нөгөөдөр гэхэд нөгөө хоёрыг нь оруулчихнаа.

За аль болох их зүйл оруулахыг хичээлээ. Jonghyun-ий талаар өмнө нь бас оруулж байсан болохоор бага байж магалгүй шүү! Уучлаарай!

MONGOLIAN BOICEs илүү олон болох болтугай.

 

11 thoughts on “CNBlue-ийн гишүүд!!!

  1. харин тийн ххэ
    надаа бас Jonghyun мин л хөөрхөн ♥
    Jonghyun-аа хамт Tekken тоглох уу хха
    би Jin-д дуртай xD
    2NE1-тай уулзаарай ххэ😛
    Yonghwa хүн дуурайхдаа үнэхээр сайн юмаа хэхэ

  2. woo mash ih bayrlalaa hvvhde goy bljee
    cn blue j goy hamtlag shvv
    jonghyun vsee zasuulad harin hoorhn blzn jijig vs n ilvv goy hehe bi bas Law, Jin 2t durta uchir ter 2hamgin sn n hehe
    yonghwa j sxan zaluu shv anh YAB dr haraal tegj bodsn oln hvnii ideal bhnee hehe
    yongseo couple hamgin goy n shvv hehe

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s