Санал асуулгын хариу гарлаа


Манай зочид ямар драмаг хамгийн шилдэг гэж сонгосонг хамтдаа харцгаая

Нийт 22 драма байснаас

City hunter = 5   ,   My Girlfriend nine tailed fox = 6  ,  Dream high = 11 ,  I’m a Sam = 3 , Oh my lady = 2 , You’re Beautiful = 5  ,  High Kick 1 = 2 ,  My Princess = 1 , Boys Over Flowers = 2 ,  Real school = 1  , Playful kiss  = 1 санал тус тус авсан байна өмнө нь хэлж байсан ч лан нэг хүн зөндөө олон кино бичсэн байвал хамгийн эхэнд бичсэн киног нь сонгосон шүү.  Ингээд үр дүнд    Dream high = 11 кино маань илт давуу ялсан байна. Аргагүй л Кпопын фэнүүдийн хайртай кино шүү дээ. Ингээд доор дэлгэрэнгүй танилцуулга дуунууд нь монгол хадмал орчуулгатай байгаа.

Dream high

  • Нэр: 드림하이 / Dream High
  • Жанр: Сургууль, инээдэм, романтик
  • Анги: 16
  • Аль телевизийн бүтээл болох: KBS2
  • Гарсан хугацаа: 2011-01-03наас 2011-02-28
  • Гарсан цаг: Даваа & Мягмар 21:55

Үйл явдал

Go Hyemi-гийн мөрөөдөл бол сонгодог дуучин болох гэхдээ аавынхаа өрны асуудлаас болж тэр мөрөөдлөөсөө татгалзаж урлагийн Kirin ахлах сургуульд элсэн орно. Гэсэн хэдий ч тэр дахин 2 сурагчийн хамт орох болзолтой байв. Тэр хоёр сурагчийн нэг нь Song SamDong гээд хөдөөнөөс ирсэн харин нөгөөх нь Jinguk зээлдүүлэгдээс зугтахдаа таарсан хүн байв. Yung Baekhui нэгэн цагт Hyemi-гийн сүүл гэгддэг байсан ба тэрээр Hyemi-гийн хэлсэн сэтгэл өвтгөм үгнүүдээс болж тэрэнтэй өрсөлдөгч болно. Энэ кино нь Kirin ахлах сургууль дахь 6сурагч од болох мөрөөдлөө хэрхэн биелүүлж байгаа тухай гардаг маш сонирхолтой кино юм.

Киноны найруулагчаар Lee Eung Bok ажилласан бол зохиолыг нь Park Hye Ryun бичжээ. Продюссероор маань Bae Yong Jun болон Park Jin Young нар ажилласан юм байна

Кино дууссаны дараа буюу 3сарын 1нд DREAM HIGH-н концерт болсон юм байна. За тэхээр энэ киноны талаар нэгэн сенсаци гараад байсан нь Вүү IU 2той болзоонд явсан уу? хэмээх сенсаци байсан юм. Тоглолтын үеэр Вүү ингэж хэлжээ…Бид 2 киноны зураг авалтын үеэр 2 удаа болзоонд явсан гэдгээ хэлсэн байна…Гэхдээ мэдээ ч тийм сүртэй биш шүү дээ. Кино зураг авалтын дараа би аймар өлсөөд байсан болохоор IU-тэй хамт хоолонд орсон.Бид их орой ресторанд хоолонд орсон.Би төлсөнийхөө дараа дараагын удаа чи төлөөрэй гэж хэлсэн гэжээ. Үүний дараа IU би дараа удаа заавал даана гэж амалсан.Тэгээд бид махны газарлуу явсан.Би төлбөрийн тухайд жоохон санаа зовж байсан л даа.Тэгээд яг төлөх гээд очсон чинь Вүүёонгыг төлцөн байсныг мэдсэн тэгээд надад тэр үеэр жоохон эвгүй байсан лдаатийм болохор бид зүгээр л идсэн гэсэн байна. Хэн ч Мilky хосын болзооны талаар мэдээгүй байсан юм байна лээ.Үүнийг сонссон Таекёон Иүнжүнг 2 их гайхаад НЭЭРЭЭ ЮУ? гэж асуусан гэнээ хэхэ… Бас сонирхуулхад Мilky хосын үнсэлтийн тухайд Продюсер тэднээс жинхэнэ үнсэлтийг хүссэн боловч тэр 2 үүнийг зөв биш гэж бодсон учраас жинхнээсээ хийгээгүй гэдгээ ч бас хэлсэн байна…

Энэ кино бол бүхэлдээ кпоп тэр дундаа JYP гийн кино болсон гэж хэлж болно. 1 – р анги дээрээ Kim Hyun Joong гардаг бол бусад ангиуд дээр NIckhun, Chansung, Leeteuk, Eunhyuk, Miss A , гэх мэт олон уран бүтээлчид гардаг.

Мөрөөдлөөс ч илүү мөрөөдөлтэй Go Hye Mi

  • Нэр: Suzy
  • Жинхэнэ нэр: Bae Sue-ji
  • Төрсөн өдөр:1994оны 10сарын 10
  • Өндөр : 166cм
  • Жин: 46кг
  • Харьяалагддаг агентлаг: J.Tune entertainment
  • Su Ji чөлөөт цагаараа ном унших, хөгжим сонсох, зураг авах дуртай гэнэ. Багад нь эцэг эх нь АНУ-руу явж, тэндээ 6 жил амьдарсан байна. Тэрээр Солонгост 6-р ангиасаа ирж суралцжээ. Su Ji 2010 онд “Samsung”, Anycall” зэрэг утасны рекламанд тоглож, 2011 онд “Dream high” буюу “Мөрөөдлөөс ч илүү” кинонд Go Hye Mi хэмээх охины дүрдийг маш чадварлаг бүтээжээ.

 

Ой модыг найгуулагч Song Sam Dong

  • Нэр: 김수현 / Kim Soo Hyun
  • Төрсөн өдөр: 1988-02-16
  • Өндөр: 180cм
  • Жин: 65kг
  • Оролцсон телевизийн кино:
    – 2011 онд “KBS2” телевизийн “Мөрөөдлөөс ч илүү”
    – 2010 онд “SBS” телевизийн “Giant” нэвтрүүлэг
    – 2009 онд “SBS” телевизийн “Аавын байшин” УСК
    – 2008 онд “KBS2” телевизийн “Jungle Fish” УСК
    – 2007 онд MBC-ийн “Kimchi Cheese Smile” зэрэг кино, нэвтрүүлэгт оролцсон.
    Kim Soo Hyum нь чөлөөт цагаараа ном уншиж, кино үзэх дуртай гэнэ

Хайрын төлөө юу ч хийхээс  буцахгүй Jin Gook

  • Нэр: 택연 / Taecyeon
  • Жинхэнэ нэр: 옥택연 / Ok Taec Yeon
  • Хоч: Beast (Jimseung/짐승), OkCat (옥캣)
  • Төрсөн өдөр: 1988-12-27
  • Төрсөн газар: Сөүл
  • Өндөр: 185cм
  • Жин: 76kг
  • Цусны бүлэг: AB
  • Харьяалагддаг агентлаг: JVP entertainment
    Тоглосон кино:
    -2011 онд “KBS2” телевизийн “Мөрөөдлөөс ч илүү”
    -2010 онд “KBS2” телевизийн “Үнсгэлжингийн эгч”
    Taecyeon нь 7 нас хүртлээ Massachusetts-ийн Bedford-д амьдарч байжээ. Одоо тэрээр Нью-Йорк хотод загвар өмсөгч, мөн Солонгосын “JVP” энтертайнмэнтэд жүжигчнээр ажилладаг байна. Тэрээр чөлөөт цагаараа хоол хийх, хөгжим сонсох, цанаар гулгах, жинс өмсөх дуртай гэнэ. Жинс бол түүний хувьд амьдралынх нь нэг хэсэг. Мөн тэрээр англи хэлтэй.

Зөөлөн сэтгэл хар санаа Yoon Beak Hee

  • Нэр: 함은정 / Ham Eun Jung
  • Төрсөн өдөр: 1988-12-12
  • Өндөр: 167cм
  • Жин: 47kг
  • Цусны бүлэг: O
  • Харьяалагддаг агентлаг: Core contents media
  • Оролцсон телевизийн кино:

-2011 онд “KBS1” телевизийн “King Geun chogo”
-2011 онд “KBS2” телевизийн “Мөрөөдлөөс ч илүү”
-2010 онд “SBS” телевизийн “Coffee house”, “Цагаан”
-2008 онд “Cosa” буюу “Үхлийн хонх”
-2006 онд “MBC” телевизийн “Goong”, “The world of silence”, “He Bar”
-2005 онд “SBS” телевизийн “Сайн уу, багшаа”, “The Beast and the Beauty”
-2004 онд “SBS” телевизийн “Газар”
-2002 онд “Madeleine”
-1999 онд “A rong’s big expeditiom” зэрэг кинонуудад тогложээ.

  • Ham Eun Jung нь “T-ARA” хамтлагийн гишүүн. Тэрээр Dongguk-ын урлагийн их сургуульд суралцдаг. Түүний хобби нь телевиз үзэх, загварын сэтгүүл унших, морь унах дуртай.

 

Бүжгийн талбарт ямагт NUMBER 1 Jason

  • Нэр: 우영 / Wooyoung
  • Жинхэнэ нэр: 장우영 / Jang Woo Young
  • Төрсөн өдөр: 1989-04-30
  • Өндөр: 178cм
  • Жин: 65kг
  • Цусны бүлэг: B
  • Энтертайнмент: JYP Entertainment
  • Тэрээр “2PM” хамтлагийн гишүүн бөгөөд интернэтээр аялаж, хөгжим сонсох дуртай. Мөн бүх төрлийн хоолонд дуртай бөгөөд түүний онцгой авьяас нь бүжиглэх юм.

Хайр татагч гэнэн цайлган Kim Pilsook

  • Нэр: IU (아이유)
  • Жинхэнэ нэр: Lee Ji Eun (이지은)
  • Төрсөн өдөр: 1993оны 5сарын 16
  • Өндөр: 165 cм
  • Жин: 47 kг
  • Цусны бүлэг: A
  • Оролцсон телевизийн нэвтрүүлэг:
    – 2011 онд “SBS” телевизээс зохион явуулсан “Welcome to the show”
    – 2011 онд “KBS2” телевизийн “Мөрөөдлөөс ч илүү” ОАК
    Lee Ji Eun буюу Pilsook нь Dongguk-ын их сургуульд сурдаг бөгөөд чөлөөт цагаараа ном, сонин, сэтгүүл унших дуртай гэнэ.

 

 

Dream high киноны маань 2 р хэсэг гарах гэж байгааг тэдэх байх тэгвэл 2-р хэсэгт нь :

G.Na 4 сарын 2нд Dream High 2т тоглох болсноо мэдэгдсэн ба түүний харьяалагддаг энтертаймэнт болох Cube-ээс үүнийг нь мөн нотолсон байна. Тэрээр Cube-ээс хэлэхдээ : G.Na дуучныхаа хувьд түр зуур амралтаа авсан ба харин жүжигчин болохоор дэбүтээ хийх гэж байгаа юм байна. G.Na өөрөө энэ талаараа хэлэхдээ : “Энэ боломж надад таалагдаж бас би хүндэтгэж байна. Дэбүт хийхээс өмнөх миний мөрөөдөл бол дуучин болох байсан гэвч надад жүжигчний хувиар дэбүт хийх нь мөн сонирхолтой санагдаж банйа. Би энэ талбарт оролдож үзэхийг хүсэж байна. Би шинэ зүйлүүдийг сурсан мөн оролдож үзсэн учраас би амжилттай байсан үгүй нь огт хамаагүй. Би үүндээ жаргалтай байна.”гэжээ.

Тэрээр Dream High 2т Jane хэмээх нэртэй охины дүрд тоглох бөгөөд америкт байж байгаад солонгост ирсэн Jason-ы анхны хайрын дүрд тоглох юм байна. Түүний дүр маш их сонирхолтой бөгөөд Jason Pilsuk Jane 3-ын дунд хайрын гурвалжин үүсэх юм байна.

G.Na 2011 оны 2р хагасаас эхэлж  Dream High 2т тоглож эхлэх юм байна

Угаасаа ихэнх блогууд монгол сабтай хийчихсэн байдаг болохоор би дахиж хийх шаардлагагүй биз эх сурвалж нь тодорхой болохоор хийсэн хадмалуудыг нь нэгтгээд тавьчихая. Эхнээс нь бүгдийг нь сонссон чинь гоё байна шүү

Энэ бол Koreannure хийж байсан гол дуу нь

Jyp гийн дуулсан дуу нь орчуулга манай найз pundit хийсэн

Хайрлаж болох уу монгол орчуулга

My valentine

Maybe

Someday

Don’t leave

Dreaming

Dream high фэнүүдэд таалагдсан гэж найдаж байна. Дараа нь дахиад гоё гоё санал асуулга явуулж байнаа манайхан их идэвхтэй оролцсон нийт 57 сэтгэгдэлтэй болсон байналээ. Санал өгсөн бүх хүмүүстээ баярлалаа.

 

11 thoughts on “Санал асуулгын хариу гарлаа

  1. dream high number 1 kino ch mun ni ch mun shuu. uneheer goy kino… hamgiin sain jujiglesen ni my bodloor wooyoung ah. hamgiin huurhun ni ch bas wooyoung ah…
    dream high uneheer gaihaltai kino shuu. hichneen uzsen ch uidhaargui…
    wooyoung+iu=hamgiin huurhun ni…
    wooyoung wooyoung wooyoung
    soo hyun soo hyun soo hyun
    ene 2l hamgiin lag ni…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s