CNBlue-ийн талаар


За сайн байцгаана уу?  Шинэ нийтлэгчийн анхны мэдээ!  Би  өөрөө CNBlue-ийн фэн юм л даа. Тэгээд  мэдээгээ CNBlue-ийн талаар эхлүүлье гэж шийдлээ.  За ингээд эхлье!

Энэхүү хамтлаг нь анх 2010 онд 4 гишүүнтэйгээр Өмнөд Солонгост CNBlue  нэртэйгээр анх гарч ирсэн байна.

Гэхдээ тэд Солонгост дэбют хийхээсээ өмнө 2009 оны 8-р сарын 19-нд Now or Never гэсэн анхны мини албумаа  Японд гаргасан. Now or Never цомгийн дуунууд англи хэлээр байсан ба Японы чартуудад  тийм ч их амжилттай байсангүй.   Цомгоо гаргаад удаагүй байтал басс гитарчин Kwon Kwangjin хамтлагаа орхисноор одоогын басс гитарчин Lee Jungshin  хамтлагт шинэ гишүүнээр орсон аж. Харин үүний дараа 11-р сард гаргасан Voice гэх цомог нь Японы үндэсний чартад 227-д бичигдэж Oricon чартад 2 долоо хоногийн хугацаанд байж чаджээ.  Энэхүү цомгийн дуунууд англи болон япон хэлээр байсан байна. Эдгээр албумнуудаа гаргахаасаа өмнө тэд  Японы гудамж болон жижиг клубуудад  дуулж мөнгө олдог байв.

Ингээд Солонгост  2010 оны 1-р сарын 14-нд FNC энтэртайнмент-ийн нэрэн доор 2 дахь FT Island гэсэн тодотголтойгоор Bluetory албумыг гаргасан ба энэ албум нь Gaon чартад шилдэг цомгуудын тоонд 2 долоо хоног байсан.  Тэд 1-р сарын 15-нд Bluetory албумынхаа I’m loner гэсэн дуугаар анхны дэбютээ KBS-ийн Music bank-д хийж 1-р сарын 29-нд Music bank-аас анхны ялалтаа авч чадсан юм.

Хожим 2010 оны 3-р сарын 10-нд ThankU  гэсэн нэртэй цомгоо гаргасан ба энэ нь ганцхан шинэ дуутай байсан ч Oricon чартд 90-р байранд бичигджээ.

2010 оны 5-р 10-ны өдөр Love light гэх single-ээ гаргаж энэхүү дуу нь Gaon чарт-д  10-рт орж байв. 5-р сарын 19-нд дараагын Blue love албумаа гаргажээ.  Тэдний энэ албуманд нь багтсан Love хэмээх дуу нь M-Countdown болон Inkigayo-д  1-рт орж байлаа. Blue love албум нь чартуудад Bluetory албумыг гүйцээгүй ч илүү урт хугацаагаар шилдэг  борлуулалттай цомгийн тоонд багтжээ.

Үүнийхээ дараагаар тэд дахиад л Японд 6-р сарын 23-нд The way  гэх синглээ гаргаж Oricon чартын топ 40-ийн 26-д бичигджээ. 9-р сарын 16-нд гаргасан I don’t know why синглэ нь шилдэг 10-ийн 8-д орсон юм. Харин Indie урсгалын чартад 1-рт байв.

2011 онд Re-Maintance гэх синглээ гаргаад Zepp tour гэх анхны бищ даасан тоглолтоо Осака, Фукаока, Нагояа, Токиад  1-р сарын 9-16 хүртэл хийжээ. Харин тэдний гаргасан full album First step нь 2-р сард гарна гэж байсан ч хойшилсноор 2011 оны  3-р сарын 21-нд гарсан юм. Цомог маань гарсан даруйдаа Gaon  чартд дээгүүрт бичигдэж байв. First step албумны Intuition хэмээх дуугаараа Comeback хийсэн нь Music bank болон M-Countdown-д Triple ялалт байгуулжээ.

2011 оны худалдаанд гарсан ThankU мини албумны Love girl гэх дуу нь чартуудад багагүй амжилт үзүүлсэн билээ.

Хамгийн эхний гаргасан албум-Now or Never

Мини албум – Voice

Солонгос дахь дэбют албум – Bluetory

Мини албум – ThankU

Солонгос дахь 2 дахь мини албум – Blue love

Солонгос дахь бүрэн хэмжээний албум – First step

Солонгост гаргасан мини албум – ThankU

Тэдний нэрний тухайд бол CN гэдэг нь CODE NAME гэсэн утгатай бөгөөд харин BLUE гэдэг нь гишүүн тус бүрийн онцлогыг харуулдаг.

B(Burning)-Lee Jonghyun – Тэрээр хамтлагтын  гитарчин ба туслах дуучин

Төрсөн он, сар, өдөр: 1990-05-15

Өндөр, жин: 182см,

Бусад: Acoustic  кинонд тоглосон.

L(Lovely)-Kang Minhyuk – Хамтлагын бөмбөрчин

Төрсөн он, сар, өдөр: 1991-06-28

Өндөр, жин: 184см

Бусад: SBS телевизийн It’s okay daddy’s daughter ОАК, Acoustic кино, Orange caramel хамтлагийн Magic girl дууны клипэнд, MBC телевизийн Heartstrings ОАК-д тоглосон.

U(Untouchable) -Lee Jungshin – Хамгийн бага гишүүн, басс гитарчин,рэффэр

Төрсөн он, сар, өдөр: 1991-09-15

Өндөр, жин: 186см

Бусад: 4minute хамтлагийн Heart to heart дууны клипэнд тоглосон.

E(Emotional) – Jung Yonghwa – Хамтлагийн ахлагч бөгөөд гоцлол дуучин, туслах гитарчин, рэффэр

Төрсөн он, сар, өдөр: 1989-06-22

Өндөр, жин:  180см

Бусад: SBS телевизийн You are beautiful  ОАК, MBC телевизийн Heartstrings ОАК,  телевизийн шоу нэвтрүүлэг болох We got married-д SNSD хамтлагын Seohyun-тай хос болон оролцсон.

                          Тэдний авсан шагналууд:

2010 онд:

  • Cyworld digital music awards – 1 сарын шилдэг шинэ дуу “I’m loner”
  • Gaon chart awards – Шилдэг шинэ хамтлаг
  • Style icon awards – Шилдэг шинэ хамтлаг
  • Mnet  Asian music awards – Шилдэг шинэ эрэгтэй хамтлаг
  • 25th Golden disk – Шилдэг шинэ дуу “I’m loner”
  • 2nd Melon music awards – Шилдэг шинэ хамтлаг
  • 2nd Melon music awards –  TOP 2010

2011 онд:

  • 20th Seoul music awards – Шилдэг шинэ хамтлаг
  • Cyworld digital music awards – 3 сарын шилдэг шинэ дуу “Intuition”

                            Youtube-д 1 саяас дээш үзэгдсэн дуунууд:

                            Зарим нэгэн зургуудаас:

Тэд 9-р сарын 17, 18-нд Солонгосоос эхлэн Азийн орнуудаар явж тоглох юм байна. Солонгостоо болох тоглолтын билет нь аль хэдийн зарагдаж дууссан байна.

За өнөөдөртөө ингээд дуусгъя даа. Дараа тэгж байгаад гишүүн болгоны талаар мэдээлэл оруулнаа.

Зарим нэгэн шагнал, цомог зэргийг орхигдуулсан байж магалгүй шүү! Уучлаарай!

Энэхүү мэдээг хуучин BOICE-уудад зориулан мөн ганц ч гэсэн BOICE нэмэгдээсэй гэсэн үүднээс хийлээ.

16 thoughts on “CNBlue-ийн талаар

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s