All about Wooyong ( хүсэлтээр )


Зочныхоо хүсэлтээр Wooyong- н тухай оруулж байна.

Нэр: Wooyoung

Жинхэнэ нэр: Jang Woo-young (장우영)

Төрсөн он,сар,өдөр: 1989 оны 4-р сарын 30

Өндөр: 178 см

Жин: 65 кг

Цусны бүлэг: В

Гэр бүл: аав, ээж (айлын ганц хүүхэд)

Шашин: Будда

Хобби: хөгжим, нэт ухах (нэтээр хэсэж тэнэх)

Боловсрол: Ho-Won University Media Studies ( одоо сурдаг )

Дуртай хоол: бүх хоол

Position: Vocalist, dancer

Хоч: Woodong, Ssanti-Wooyong (их зангүй), Boo-ung-ee (шар шувуу)

Тэрнийг багад нь  Boo Ung Ee гэж хочилдог юм. Wooyoung-ын аав нь өмнө нь засгийн газарт ажилладаг байсан бөгөөд их хуучинсаг үзэлтэй нэгэн гэнэ. Тиймээс тэрээр түүний дуучин болох гэсэн хүслийг нь хүлээж аваагүй. Үүнээс болж Wooyoung-ын ээж аавтай нь үргэлж эвдрэлцдэг байсан байна. Мөн Wooyoung-ыг trainee болохоос өмнө нууцаар бүжгийн ангид элссэн боловч ууртай аавдаа нэг өдөр баригдсан байна. Дараа нь Wooyoung JYP Entertainment-ийн эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн бөгөөд түүний аав нь түүнийг агентлагт гэрээ хийсэн ч гэсэн эсэргүүцсээр байжээ. Эцэст нь тэр үед ээж нь эрс шийдэмгийгээр нөхөртөө: “Хэрвээ чи маргааш “Хан мөрнөөс” 2 цогцос олох юм тэр цогцос чинь Wooyoung бид 2ых байх болно шүү.” хэмээн хэлжээ. Эцэст нь энэ явдлын дараагаар Wooyoung trainee амьдралдаа орсон гэнэ. Тэрээр дэбютээ 2008оны 9сарын 4нд 2PM хамтлагийнхаа хамт хийж байжээ..

Энэ сайхан ээжийн хүчээр Wooyoung маань бидний хайртай уран бүтээлч болжэээ.

Харин жүжигчнийхээ гарааг энэ оны эхээр Dream High киноны Jason-ы дүрд тоглосноор эхэлснийг та бүхэн мэдэх бизээ. Тэрээр цаашид олон кинонд тоглон жүжигчнийхээ карьерыг үргэжлүүлэх хүсэлтэй байгаа аж.

“Dream High Special Concert“-ын үеэр IU, Wooyoung 2 “Dream High” киноны зураг авалтын дараа хоолонд орохоор хамтдаа явсан байна. Энэ бүхний талаар хэвлэл мэдээллийнхэн тэднийг болзож байна гэсэн боловч Wooyoung, IU нар энэ талаар хэлэхдээ:

Wooyoung: “Зураг авалт дууссаны дараа, би аймар өлсөж байсан тэгээд би IU-тэй хамт түргэн хоолонд орсон. Бид шөнө болтол ресторанд хооллосон. Хоолны үнээ төлсний дараа би тэрэнд ‘дараагийн удаад чи төлөөрэй’ гэж хэлсэн” гэжээ.

IU: “Амлалтын дараагаар би тэрнийг дараагийн удаад дайлахаар, бид махны газарлуу явсан. Би хоолны төлбөр болон тэрнийг яаж төлөх талаар жоохон айж байсан, гэхдээ би Wooyoung-ыг аль хэдийн төлчихсөнийг дараа нь мэдсэн. Хооллох үеэр жаахан эвгүй байсан тиймээс бид зүгээр л хоол идсэн” гэжээ.

Тэрээр Dream Нigh кинонд хамтран тоглосон IU-н тухайд:”Хүмүүс биднийг хамт хооллосоныг мэдсэний дараа бид 2-н харьцаа жаахан эвгүй болсон л доо. Тэгээд би түүн рүү “Чи намайг үзэн ядаж байна уу”? гэсэн sms явуулсан. Харин тэр над руу “Зугээрдээ” гэж бичсэн боловч дахиж юм бичээгүй ээ. Харин одоо тэр надтай энд тэнд таарахаараа гялс инээмсэглэчихээд алга болоод өгдөг болсон. Бид сайн найзууд. Гэхдээ би түүнтэй илүү сайн найзууд болох гэж хичээсэн бололтой” гэжээ.

  • Тэрний ideal бүсгүй нь уран гулгагч Kim Yuna болон жүжигчин Yoon Seung Ah нар аж.
  • Харин энэ бүсгүй бол түүний анхны хайр юм байна.
  • Гэхдээ тэрээр хэзээ ч найз охинтой байж үзээгүй ажээ. Энэ тал дээр тэрний босс болон хамтлагийнх нь түүнд санаа зовдог аж.
  • Wooyoung-н үзэх дуртай кино нь гэвэл өөрийнх нь тоглосон Мөрөөдлөөс ч илүү болон Титаник аж. Тэрний хобби нь нет ухах, хөгжим сонсох бөгөөд тэрээр 3 зүйлд туйлаасаа дуртай. Тэр 3 нь хөгжим, хөлбөмбөг, design аж
  • Түүний  хочны тухайд нэрэн дээр түүний  том хацрыг нэмэнгүүтээ Woodong гэж хочилдог
  • Хамтлагаасаа хамгийн хүчтэй илүү араатан төрхийг гаргасан гишүүнийг Taecyoen гэж боддог
  • Тэрэнд үнэнч охидууд хамгийн их таалагддаг
  • Түүний хамгийн хүнд хэцүү байсан үеийн тухай асуухад тэрээр: Би дуулах, бүжиглэх бэлтгэлдээ хамаг хүчээ зарцуулж байсан үед. Энэ үед оюун санааны хувьд маш их ядардаг бсан. Гэж хариулж байсан
  • Бүжиг.түүний зүрхийг хамгийн их догдлуулдаг  бүжиглэж байхдаа эсвэл зүгээр л бүжиглэж байна гэж төсөөлж байхдаа  тэр хамгийн аз жаргалтай хамгийн жаргалтай нь гэж боддог.
  • Эмэгтэйчүүдээс сэтгэл татам гэдэг үгийг хамгийн их сонсох дуртай
  • Хэрвээ эмэгтэй байсан бол хамтлагийн гишүүдээсээ Жүнхотой болзоно гэж хэлж байсан
  • Найз охинтой болвол хамгийн түрүүнд хамгийн сайхан дарсны барлуу дагуулж явна
  • Эмэгтэй хүний сэтгэл татам байдал нүднээсээ илэрдэг гэж боддог

Тэр бол гайхалтай хөдөлмөрч авьяаслаг дэндүү бишэрмээр уран бүтээлч юм. Түүний тухай бэлтгэсэн бяцхан мэдээлэл таалагдсан байх гэж найдаж байна.  WOOyong – н бүх фэнүүдэд зориулав.

14 thoughts on “All about Wooyong ( хүсэлтээр )

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s