We got married танилцуулга + Yongseo – banmal song mgl sub


Сайн байцгаана уу би бол энэ блогт шинээр орсон Lola_gd байнаа мэдэх хүмүүс нь мэдэж магадгүй би нэг сабны блог бас ажиллуулдаг л даа. За ингээд энхний мэдээ бол We got married гээд маш алдартай шоуны тухай юм.

We got married бол солонгосын алдартай MBC телевизийн Хагас бүтэн сайн өдрийн шоу юм. Анхны нэвтрүүлэг нь 2008 онд цацагдсан бөгөөд одоог хүртэл Эфирт гарч байгаа гэхээр маш сайн нэвтрүүлэг гэсэн үг юм . Өдийг хүртэл 3 улирал гэж хуваагддаг бөгөөд одооных нь 3 дах улирлал нь юм. Шоуны дүрэм нь урлаг соёлын алдартангууд 2 2 оороо хос болоод нэвтрүүлгийн хугацаанд шинэ гэрэлсэн хосууд шиг байж нэвтрүүлэг болгон дээр тусгай даалгавар гүйцэтгэж бие биетэйгээ дотносдог юм. Энэ шоу солонгос телевиз үзэгчдийн хамгийн үзэх дуртай шоу нэвтрүүлгийн 3 –р т ордог бөгөөд үзэгчдийн хувь нь ч өндөр байдагаас гадна онлайн үзэгчдийн дунд ч их алдартай тийм болохоор шинэ хос гарах болгонд онлайн үзэгчид тэдэнд нэр өгдөг. Энэ шоуны үзэгчдийг татдаг бас нэг шалтгаан нь зөвхөн хосууд нь ороод байх биш тэдний найз нөхөд болох алдартангууд дугаарууд дээр зочноор оролцож хамтдаа хөгжилтэй цагийг өнгөрөөдөг юм . Орж байсан хосуудын зургийг танилцуулая

Alex & Shin Aeromantic couple

Crown J & In Young:-  (Ant couple)

Hyun Joong & Hwang Bo – (Lettuce couple)

Hwan Hee & Hwa Yobi: – (Dog Poopie couple)

Marco & Dam Bi: – Killer couple

Kang-In & Yoon Ji: – (Acorn Jelly couple)

Hyung Don & Tae Yeon: –  (Jelly Pudding couple)

Jun Jin & Si Young: –  (Gundam couple)

Park Jae Jung & UEE – (Caramel couple)

Jo Kwon & Gain –  (Adam couple)

Yong Hwa & Seo Hyun – (YongSeo Couple)

Nichkhun & Victoria Song –  (Khuntoria)

Lee Jang Woo & Ham Eun Jung – (WooJung Couple)

Kim Won Joon & Park So Hyun – (Brave Couple)

Зарим нэг богинохон анги гарсан болон хосын нэр байхгүй ганц 2 хосыг үлдээчихсэн байгаа шүү

 

We got married – н эргэн тойронд санал асуулгууд ч явагдддаг бөгөөд түүний нэг нь Monkey3-аас явуулсан 760 хүн оролцсон энэ санал асуулга юм.

[Санал асуулгын хариу]

Jo Kwon 40%
2- Kim Hyun Joong 24%
3- Jung Yong Hwa 16%
4- Alex 9%
5- Nichkhun 8%
6- Jung Hyun Don 4%

Мөн хамгийн их үзэгчдийн анхаарал татсан сайхан хос нь ч бас Jo Kwon & Gain –  (Adam couple) байсан байна. Энэ шоуны гоё ангиудыг нь:

www.kshownow.net   болон

www.dramacrazy.com site – уудаас үзэж болно мэдээж англи хадмал орчуулгатай. Би хувьдаа YongSeo Couple –д дуртай тийм болохоор хоёр хөөрхөн хосынхоо зохиож дуулсан Banmal song – д хадмал орчуулга хийсэн. Энэ дуунд дээр бол манай Seo Hyun маань Yong Hwa –тай байнга хүндэтгэж харьцдаг болохоор битгий тэгээчээ гэж зохиосон дуу гэх юмуу даа хэхэ. Солонгосчууд 2 төрлөөр ярьдаг гэдгийг мэддэг биздээ настай юм уу сайн танихгүй болон дотно биш хүмүүстэйгээ хүндэтгэлийн өнгөөр харин дотно болон чацуу хүмүүс энгийн чөлөөтэй харьцдаг.  За ингээд дуугаа сонсоорой бас аль хос та нарт таалагддаг вэ?

12 thoughts on “We got married танилцуулга + Yongseo – banmal song mgl sub

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s